Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулсан ойн зурвас 12,000 гаруй модтой болжээ

ikon.mn
2025 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Энержи Ресурс компани анх 2011 оноос говь нутгийн цөлжилтийг бууруулах зорилгоор 10 га талбайд мод тариалж эхэлсэн байна.

Жилээс жилд өргөжиж байгаа тус ойн зурвас өдгөө салхины хамгаалалт үүсгэх ногоон төгөл болж, хайлаас, улиас, жигд, сухай, чацаргана зэрэг 5 төрлийн 12 мянган модтой болжээ. Эдгээр мод, сөөгийн амьдралтын хувь 85 хувиас дээш ба говийн бүсэд өндөр үзүүлэлтэд тооцогддог аж.

Мөн ойн зурвас дотор ургаж буй ургамлын төрөл зүйл нь гадна талбайгаас 3 дахин олон бөгөөд зарим шувуудын амьдрах орчин болдог байна.

зураг
 
зураг
 
зураг