Ажил, суралцах хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед HUAWEI брэнд хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд нийцсэн MatePad 11.5 (2025) таблетын шинэ загварууд албан ёсны эрхтэйгээр PC mall-д худалдаалагдаж эхэллээ. Уг таблет нь зөөврийн компьютертой дүйцэхүйц хүчин чадал, хөнгөн авсаархан хийц, нүдэнд ээлтэй дэлгэц зэргийг нэг дор цогцоор нь шийдсэнээрээ онцлог юм.
HUAWEI MatePad 11.5 нь 10,100 mAh багтаамжтай батарей-тай бөгөөд нэг удаагийн цэнэглэлээр 14 цаг хүртэл тасралтгүй бичлэг үзэх боломжтой. Мөн 40W хурдан цэнэглэгч дагалдах тул богино хугацаанд цэнэглэн, бүтэн өдрийн турш саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Ердөө 6.1 мм нимгэн загвар нь авч явахад хялбар, өдөр тутмын идэвхтэй хэрэглээнд тохиромжтой.
Ажил хэрэг, суралцах зориулалтаар ашиглахад PC түвшний WPS Office программууд суурилагдсан нь хэрэглэгчдэд тайлан, тооцоо, илтгэл бэлтгэх ажлыг илүү хялбар болгоно. Үүнээс гадна соронзон гар болон M-Pencil-тэй хослуулан ашиглах боломжтой тул зөөврийн компьютертой төстэй бүтээмжийг хаана ч бий болгох давуу талтай.
Бүтээлч хэрэглэгчдэд зориулсан үнэ төлбөргүй GoPaint апп нь зураг, дизайн сонирхогчдод илүү өргөн боломж нээж өгнө. Олон төрлийн хэрэгсэл, стикер, фонт, тэмдэглэлийн загваруудыг ашиглан хэрэглэгчид өөрийн бүтээлч санааг бодит уран бүтээл болгон хөгжүүлэх боломжтой.
Мөн нүдний эрүүл мэндэд анхаарсан Eye-soothing PaperMatte Display дэлгэц нь гялбааг багасгаж, байгалийн мэт зөөлөн харагдац үүсгэнэ. Судалгаагаар энэхүү дэлгэц нь энгийн дэлгэцтэй харьцуулахад нүдний ядаргааг 34%, тархины ядаргааг 14% хүртэл бууруулдаг нь олон цагаар ажиллах, суралцахад илүү таатай орчныг бүрдүүлж байна.
HUAWEI MatePad 11.5 таблет худалдан авалтад 3rd HUAWEI Pencil бэлэглэж байна.
Та өөрт ойр байрлах PC mall -н салбар дэлгүүрүүдээс хамгийн таатай лизингийн нөхцөлөөр газар дээр нь шийдүүлэн аваарай.
Онлайн лизингийн хүсэлт: bit.ly/3CFS3K3
Онлайн дэлгүүр: pc-mall.mn/brand/huawei
Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 9904-2026, 8007-6831, 8616-9669, 9595-2622, 9441-9467, 9494-0506, 8072-0600, 8999-6663, 8023-6446, 9903-7487
Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699
Хаяг: PC mall бүх салбаруудаар
Улаанбаатар хотын салбаруудын хаяг: pc-mall.mn/address
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!