Уншиж байна ...

Венесуэлийн ерөнхийлөгч Мадурог баривчлах ажиллагааны үеэр АНУ “дискомбобулатор” зэвсэг хэрэглэснийг Трамп хэлжээ

Т.Давааням, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр болсон Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог төрийн эрхээс зайлуулах ажиллагааны үеэр АНУ-ын арми “дискомбобулатор” гэж нэрлэгддэг зэвсэг ашигласныг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдээлжээ.

“Discombobulator” гэх энэ үгийг шууд утгаар нь орчуулбал “зэвсэггүйжүүлэгч” гэсэн утгатай юм.

Нью-Йорк Пост сонинд өгсөн ярилцлагадаа Трамп “Дискомбобулатор. Би үүний талаар ярих эрхгүй” гэж хэлээд цааш дэлгэрүүлэхээс зайлсхийжээ.

Тэрбээр уг зэвсэг дайсны бүх тоног төхөөрөмжийг ажиллагаагүй болгосныг баталсан байна.

“Тэд пуужингаа ч харваж чадаагүй. Тэдэнд Орос, Хятадын пуужингууд байсан боловч нэгийг нь ч харваж чадаагүй. Биднийг дайрахад тэд товчоо дарсан ч ажиллаагүй. Уг нь тэд биднийг угтах бэлтгэлтэй байсан” гэж Трамп ярьжээ.

Энэхүү зэвсгийн талаар нэмэлт мэдээлэл авах хүсэлтэд Цагаан ордон хариу өгөөгүй байна.

“Operation Absolute Resolve” нэртэй ажиллагаа дууссанаас хойш хэдхэн цагийн дараа хийсэн мэдэгдэлдээ Трамп өөрийн зэвсэгт хүчний техникийн чадавхын талаар цухас дурдаж байсан юм.

“Манай тодорхой мэргэжлийн ур чадварын улмаас Каракас хот гэрэлгүй болж, харанхуй нөмрөөд байсан” гэж тэр тухайн үед ярьж байв.

Уг ажиллагааны үр дүнд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэргий Селиа нар баривчлагдаж, АНУ-д хүргэгдсэн юм.

Одоо АНУ-ын эрх баригчид түүнийг хар тамхины терроризмын (narcoterrorism) хэрэгт буруутган шүүж байгаа.

 

Эх сурвалж: AFP