Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулдаг олны танил иргэнийг баривчилсан талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Тухайн этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт "pinaca" гэх нэршилтэй 300 мл бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тодруулбал 900 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явсан олны танил иргэнийг баривчилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!