Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас танилцуулсныг хүргэж байна.
Ирж буй сарын нэгдүгээр арав хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байгааг анхаарууллаа.
Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж(ОЖД)-ийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–5°С-аар хүйтэн, цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар хоёрдугаар сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Архангай, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас мөн Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД-аас 1–5°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–5°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говьсүмбэрийн нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1–4°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
ЗӨВЛӨМЖ
Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1–5°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм.
Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаарна. Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг ОЖД-аас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгаа ба температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!