“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам энэ сарын 24, 25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо болж байна.
Тус наадмын үеэр тэмээн харваа, эмнэг тэмээний туйлаан, тэмээтэй буухиа, тэмээн поло тэмцээн, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулж, шагай шүүрэх тэмцээнийг найман төрөлд зохион байгуулах аж.
Өвлийн их наадам, улсын тэмээчдийн V зөвлөгөөнд Улаанбаатараас зорин ирэх иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилж байна.
Тодруулбал Улаанбаатар-Мандалговь чиглэлд 2026 оны нэгдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ҮНЭГҮЙ автобус үйлчилнэ гэдгийг Дундговь аймаг Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн.
Улсын тэмээчдийн V зөвлөгөөнд Монголын хамгийн өндөр тэмээтэй оролцогч иржээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн иргэн, сумын аварга малчин Хүүгээгийн Оргодолын “Өндөр улаан” хэмээх атан тэмээ аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!