Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 29-нд Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
- 30-нд нутгийн зүүн хэсгээр,
- 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
- 02 дугаар сарын 02,03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 02 дугаар сарын 02-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус,
- бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.
- 02 дугаар сарын 03, 04-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 02 дугаар сарын 02,03-нд бага зэрэг хүйтний эрч чангарна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!