Уншиж байна ...

М.Цолмон: ЕС зөвшөөрлийг нийслэлийн ачаа тээвэрлэлтийн цахим системээр олгодог болсон

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх бүхий EC зөвшөөрлийг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын сайтаар олгодог болжээ.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн Ачаа тээврийн мэдээллийн сангийн техникч М.Цолмон "Өмнө нь ачаа тээврийн EC зөвшөөрлийг ТҮЦ машинаас ТҮР замын хуудсыг smartcar.mn олгодог байсан. Олгох хугацаа нь ажлын 1-3 хоног байсан. Тухайн хоёр хуудсыг авахын өмнө нь тайлангаа илгээх гурван дамжлагатай байсан.

Харин одоо бол нийслэлийн ачаа тээвэрлэлтийн цахим систем https://ec.transport.ub.gov.mn/ сайтаар тайлан, ЕС, ТҮР замын хуудсыг хамт олгодог болсон. Ирсэн хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэдэг.

ЕС, ТҮР замын хуудас олголт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өссөн. Нэг сараас хойш ЕС зөвшөөрлийг 1,530, ТҮР замын хуудсыг 4,332-ыг олгоод байна" гэв.

Зөвшөөрөл болон ТҮР замын хуудас олголтын талаар 11323629 утсаар мэдээлэл авч болох аж.