"Индонезийн алтны уурхайгаас олборлолт явагдаж байна" гэж иргэдийг залилж байгаа хэргийг АНХААРУУЛАВ
Цахим орчинд шууд дамжуулалт хийж "Индонезийн алтны уурхайгаас олборлолт явагдаж байна" гэж иргэдийг төөрөгдүүлэн, залилах гэмт хэрэг үйлдэж байна.
Залилагч этгээдүүд зохиомол орчин бүрдүүлж, олон нийтийн итгэлийг олж авахын тулд шууд дамжуулалт буюу лайвыг мэргэжлийн түвшинд харагдуулах бүхий л аргыг ашиглах болов.
Иймд цахим орчин дахь
- Урамшууллын сугалаа, алт, үнэт чулуу зэрэг шууд дамжуулалт нь бодит бус бөгөөд иргэдийг хууран мэхлэх зорилготой гэмт хэрэг тул ийм агуулгатай шууд дамжуулалтыг үзэхгүй байх,
- Сугалаанд оролцохгүй байх, харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Мөн та зөрчилтэй вэб хуудсыг хаалгах хүсэлтээ E-Mongolia системээр илгээх боломжтой бөгөөд хүсэлт илгээхдээ зөрчилтэй вэбийн линк, нотлох баримт, тайлбараа хавсарган илгээх шаардлагатайг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

