Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар гардуулав.
Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, боловсрол зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх болон КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг үр нөлөөг буруулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг “Найрамдал” медалиар шагналаа.
Эваристе Коуасси-Комлан нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2021 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр томилогдсон юм.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!