ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ариунаа: “Сэрэлт”-ийг хэдэн удаа үзсэн ч уйдахгүй

Л. Одончимэг, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 21
Өдрийн шуудан
Зураг зураг
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа

“Энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунааг урилаа. Тэрбээр “Би бүхий л төрлийн урлагт дурладаг. Тэр тусмаа кино урлаг миний амьдралын салшгүй хэсэг” хэмээн ярьсан юм.

-Та кино урлагт дуртай юу. Кино хэр үздэг хүн бэ?

-Дуртай байлгүй яах вэ. Ажил ихтэй байдаг ч гэртээ амрах үедээ кинонд цаг зав гаргадаг шүү. Би нэлээн хэдэн киноны дуу дуулсан. Тиймээс кино бол миний уран бүтээл, амьдралтай салшгүй холбоотой зүйл.

-Ямар киног илүү шимтэн үздэг вэ?

-Монголынхоо алтан үеийнхний бүтээсэн кинонуудыг үзэх дуртай. “Гарын таван хуруу”, “Ээ дээ энэ хүүхнүүд үү”, “Мандухай сэцэн хатан”, “Цогт тайж” гээд олон сайхан кино байдаг шүү дээ. Тэр дундаа Зориг агсны ээжийн тоглосон “Сэрэлт” кинонд бүр их дуртай.

-“Сэрэлт” киноны юунд нь ингэтлээ татагддаг юм бэ?

-Ер нь бүх л хэсэг нь. Мөн хөгжим, дүрүүд нь гайхалтай санагддаг. Ах лам охиныг нь үхээгүй байхад, үхчихсэн хойд нутагт хонин гүрвэл болж төрөх юм байна гэдэг хэсэг, аав нь орос эмчийг алах гээд орж ирэхэд охин нь “ааваа” гэж дууддаг хэсэг, ах ламын голомтыг өшиглөж байгаа, Бумаа, Сүрэн хоёрт бичиг зааж байгаа гээд ер нь тэр кино эхлээд дуусан дуустлаа бүх үзэгдэл нь их гоё санагддаг.

Ер нь тэр үеийн уран сайхны кинонууд яг л бодит амьдрал дээр болж байгаа юм шиг үнэмшилтэй байдаг учраас хүний сэтгэлд төдий хэмжээгээр хүрдэг гэж боддог. Кино аль болох амьдралд ойр байх тусмаа хүнд хүрэхдээ илүү байдаг шүү дээ.

Сүүлийн үед гадаадын олон сайхан кино дэлгэцээр гарч байна л даа. Гэхдээ тэд тэр бүр хүний сэтгэлд хоногшоод, олон удаа үзсэн ч уйдахааргүй байж хүний сэтгэлд хоногших нь юу л бол. Харин монгол кино бол өөр. Бид монгол хүн учраас бидний ахуй амьдрал, ёс заншил, сэтгэлгээний өвөрмөц байдал монгол кинонд тусдаг болохоор, дэлгэцийн бүтээл болсноосоо хойш хэдэн арван жил өнгөрсөн ч бидний сэтгэлд хадгалагдсаар байдаг байх.

Ер нь монгол кино бүтээгчдийн үе бүхэн өөрийн үүргийг сайн гүйцэтгэсэн гэж боддог.

-Хамгийн сүүлд хэзээ дуртай киногоо үзсэн бэ?

-Маш олон суваг гарч байна. Тэд ч монгол j киногоо илүү их гаргадаг болчихож. Хамгийн сүүлд cap гаруйн өмнө “Сэрэлт”-ийг үзсэн. Өнөө өглөө нэг сувгаар “Мандухай сэцэн хатан” гарч байна билээ. Бараг өдөр бүр л олон сайхан монгол кино үзэх боломжтой болсон байна.

Сүүлийн үеийн кинонуудаас хамгийн сүүлд “Үл таних эмэгтэй”-г үзсэн. Тэр өдөржин сэтгэл нэг л тогтворгүй байсан. Хайр сэтгэл, эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, эрчүүдийн тухай ихийг бодогдуулсан шүү. Энэ нь кино хүний сэтгэл зүй, оюун бодолд хэрхэн нөлөөлж чаддагийн нэг жишээ. Тиймээс залуучуудыг кино их үзээсэй гэж хүсдэг.

Учир нь түүнээс ухаарал, хүнийг хайрлах сэтгэл, анд нөхрийн үерхэл нөхөрлөл, хүн байгалийн холбоо, амьдралдаа алдаа гаргасан ч түүнийгээ хэрхэн засч амьдрах вэ гээд маш олон эерэг зүйлийг сурч болно гэж боддог.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг