Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны Удирдах Зөвлөлийн хурал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болж буй.
Уг хурлаар Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн, Монголын Жүдогийн Холбооны тэргүүн Х.Баттулга Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Сургалт хариуцсан захирлын албанд томилогдсон талаар Олон Улсын шүүгч М.Бөхбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэв.
IJF-ийн тэргүүн Румыны бизнесмэн Мариус Визерь өнгөрсөн зургаадугаар сард болсон чуулганаар ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Энэ үеэр Удирдах Зөвлөлийн гишүүнээр 17 хүн сонгогдсон бол сүүлийн хурлаар энэ тоо 25 болж нэмэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!