С.Мөнхсүх: ТЭЗҮ-ээ батлуулахад "Онтрэ"-ийн лицензийг нэг талдаа болгох гэх мэт Оюутолгой компаниас шалтгаалахгүй асуудлыг тавьдаг
12:04 2025/12/08
Сонсголын эхэнд шинжээчийн дүгнэлтийг танилцуулж дууссаны дараа гэрчээр дуудагдсан хүмүүсээс Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Оюутолгой төсөл бол Монголын эдийн засагт чухал байр суурийг эзэлдэг. 2009 онд анх Хөрөнгө оруулалт болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсанаас Монголын тал хөрөнгө оруулагчтай харилцан ойлголцож явсан.
16 жилийн хугацаанд болсон үйл явдлуудаас алдаа оноогоо илэн далангүй ярилцаад ард түмэнд мэдээлэл өгөх нь зөв.
Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 60 орчим хувь нь С зэрэгтэй гэсэн зүйлийг шинжээч танилцуулж байна. 2009 оноос хойш Оюутолгой компани хайгуулын ажилд хэр их хөрөнгө зарцуулж байгаа вэ.
Оюутолгой компанийн уулын ажлын төлөвлөгөөнд Онтре компанийн лицензэд хамаарч байгаа талбай ордог гэж ойлгосон. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү. Хоёр өөр газар лиценз явж байгаа атлаа үйл ажиллагааны төлөвлөгөө нэг яваад байна.
Нөөцийн талаар гадаад, дотоод зөрүүтэй мэдээлсэн гэж шинжээч хэллээ. Молибдены нөөц дотоодод 203 мянган тонн гэж байсан бол гадаадад мэдээлэхдээ хоёр дахин илүү гэсэн гэж шинжээч хэллээ. ТЭЗҮ батлахгүй яваад байж болох уу.
Оюу Толгой ХХК-ийн ил уурхай хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр: Би олон жил Оюутолгойн нөөцийн чиглэлээр ажиллаж байсан. 60 орчим хувь нь С зэрэглэлийн нөөцтэй байгаа. Гэхдээ Оюутолгой нь хайгуулын ажлыг тасралтгүй хийж явдаг. Жишээлбэл 2009 онд 36 сая тонн зэстэй байсан бол 2014 онд 46 сая тонн зэстэй болсон.
Оюу Толгой ХХК-ийн нөөцийн үнэлгээ хариуцсан менежер А.Одончимэг: Өнөөдрийн байдлаар Оюутолгой компани дээр 2010 оноос хойш Онтре компанийн хоёр тусгай зөвшөөрлийн талбай дээр 188 орчим тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгэсэн. Энэ нь 2003-2024 оны хооронд хийгдсэн хайгуулын ажлын тоо юм. Оюутолгойн бүлэг ордын хэмжээнд судлагдсан хайгуулын ажилд 408 орчим тэрбум төгрөг зарцуулсан.
Оюутолгойн бүлэг ордын хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө лиценз бүрээр тус тусдаа хийгдээд явж байгаа. Онтре компанийн талбай дээр 2024 оноос эхлээд уулын ажлын төлөвлөгөө хийж эхэлсэн. ТЭЗҮ батлагдсанаас хойш уулын ажлын тайлан төлөвлөгөө хийгдэхгүй гэсэн албан бичиг хүргүүлсэн.
2024 оны уулын ажлын төлөвлөгөө бол ТЭЗҮ нэг байсан учраас нэгдсэн уулын ажлын төлөвлөгөө өгсөн. 2025 онд хоёр тусгай зөвшөөрлийн талбай дээр тус тусад нь уулын ажлын төлөвлөгөө гүйцэтгээд явж байгаа.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: ТЭЗҮ-д том өөрчлөлтүүд гарсан. Компанийн зүгээс ТЭЗҮ-ийг батлуулах, ойлголтыг нэг болгоход хүчин чармайлтыг гаргадаг. Эрдэс баялгийн зөвлөлөөс гаргаж буй дүгнэлтийг компанийн зүгээс чадахаараа биелүүлдэг. ТЭЗҮ батлуулахтай холбоотой компанийн эрх мэдлээс гарсан хэд хэдэн зүйл бий. Түүнийг биелүүлэх боломжгүй гэдгээ танилцуулсан.
ТЭЗҮ-ээ батлуулахаар хөөцөлдөөд явж байхад Оюутолгой компаниас шалтгаалахгүй асуудлуудыг тавьдаг. Тодруулбал хувь нийлүүлэгчдийн үр өгөөжийн тодорхойлолт, 103 дугаар тогтоолын хэрэгжилт, Онтре-ийн асуудлыг нэг талдаа болгох гэх мэт. Энэ бол олон талын оролцоотой хүнд асуудал.
УУХҮЯ-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн М.Мэндбаяр: 2021 оны нөөц орсноос хойш ТЭЗҮ-ээ тодотгоод манай зөвлөлд ирүүлсэн. Гэхдээ ТЭЗҮ хэлэлцэхээс өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдал, нөөц хэрхэн өөрчлөгдсөн талаар урьдчилсан дүн шинжилгээ хийгээд хурал хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна гэж үзвэл шинжээчийн баг томилдог.
Шинжээчийн баг ажиллаад ТЭЗҮ хүлээн авах түвшинд хүрсэн бол зөвлөлөөр хэлэлцдэг. Процесс удааширч явсаар байгаад 2024 оны гуравдугаар сарын 1-ний өргөтгөсөн хуралдаанаар ТЭЗҮ-ийг хэлэлцсэн. Хүлээн аваагүй шалтгаан нь Онтре компанийн хоёр тусгай зөвшөөрлийн хоёр тусдаа байгаа нөөцийг нийлж олборлож болох ч түүний эдийн засгийн үр өгөөжийг салгаж хийх ёстой гэсэн.
Мөн санхүүгийн задаргаа тодорхойгүй, хэзээ хувь ашиг хүртэх нь эргэлзээтэй байсан учраас буцаасан.
09:15 2025/12/08
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудал сэдвээр мэдээлэл сонсож, гэрчүүдээс асуулт асуух юм.
шууд үзэх:
12:04 2025/12/08
Сонсголын эхэнд шинжээчийн дүгнэлтийг танилцуулж дууссаны дараа гэрчээр дуудагдсан хүмүүсээс Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Оюутолгой төсөл бол Монголын эдийн засагт чухал байр суурийг эзэлдэг. 2009 онд анх Хөрөнгө оруулалт болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсанаас Монголын тал хөрөнгө оруулагчтай харилцан ойлголцож явсан.
16 жилийн хугацаанд болсон үйл явдлуудаас алдаа оноогоо илэн далангүй ярилцаад ард түмэнд мэдээлэл өгөх нь зөв.
Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 60 орчим хувь нь С зэрэгтэй гэсэн зүйлийг шинжээч танилцуулж байна. 2009 оноос хойш Оюутолгой компани хайгуулын ажилд хэр их хөрөнгө зарцуулж байгаа вэ.
Оюутолгой компанийн уулын ажлын төлөвлөгөөнд Онтре компанийн лицензэд хамаарч байгаа талбай ордог гэж ойлгосон. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү. Хоёр өөр газар лиценз явж байгаа атлаа үйл ажиллагааны төлөвлөгөө нэг яваад байна.
Нөөцийн талаар гадаад, дотоод зөрүүтэй мэдээлсэн гэж шинжээч хэллээ. Молибдены нөөц дотоодод 203 мянган тонн гэж байсан бол гадаадад мэдээлэхдээ хоёр дахин илүү гэсэн гэж шинжээч хэллээ. ТЭЗҮ батлахгүй яваад байж болох уу.
Оюу Толгой ХХК-ийн ил уурхай хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр: Би олон жил Оюутолгойн нөөцийн чиглэлээр ажиллаж байсан. 60 орчим хувь нь С зэрэглэлийн нөөцтэй байгаа. Гэхдээ Оюутолгой нь хайгуулын ажлыг тасралтгүй хийж явдаг. Жишээлбэл 2009 онд 36 сая тонн зэстэй байсан бол 2014 онд 46 сая тонн зэстэй болсон.
Оюу Толгой ХХК-ийн нөөцийн үнэлгээ хариуцсан менежер А.Одончимэг: Өнөөдрийн байдлаар Оюутолгой компани дээр 2010 оноос хойш Онтре компанийн хоёр тусгай зөвшөөрлийн талбай дээр 188 орчим тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгэсэн. Энэ нь 2003-2024 оны хооронд хийгдсэн хайгуулын ажлын тоо юм. Оюутолгойн бүлэг ордын хэмжээнд судлагдсан хайгуулын ажилд 408 орчим тэрбум төгрөг зарцуулсан.
Оюутолгойн бүлэг ордын хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө лиценз бүрээр тус тусдаа хийгдээд явж байгаа. Онтре компанийн талбай дээр 2024 оноос эхлээд уулын ажлын төлөвлөгөө хийж эхэлсэн. ТЭЗҮ батлагдсанаас хойш уулын ажлын тайлан төлөвлөгөө хийгдэхгүй гэсэн албан бичиг хүргүүлсэн.
2024 оны уулын ажлын төлөвлөгөө бол ТЭЗҮ нэг байсан учраас нэгдсэн уулын ажлын төлөвлөгөө өгсөн. 2025 онд хоёр тусгай зөвшөөрлийн талбай дээр тус тусад нь уулын ажлын төлөвлөгөө гүйцэтгээд явж байгаа.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: ТЭЗҮ-д том өөрчлөлтүүд гарсан. Компанийн зүгээс ТЭЗҮ-ийг батлуулах, ойлголтыг нэг болгоход хүчин чармайлтыг гаргадаг. Эрдэс баялгийн зөвлөлөөс гаргаж буй дүгнэлтийг компанийн зүгээс чадахаараа биелүүлдэг. ТЭЗҮ батлуулахтай холбоотой компанийн эрх мэдлээс гарсан хэд хэдэн зүйл бий. Түүнийг биелүүлэх боломжгүй гэдгээ танилцуулсан.
ТЭЗҮ-ээ батлуулахаар хөөцөлдөөд явж байхад Оюутолгой компаниас шалтгаалахгүй асуудлуудыг тавьдаг. Тодруулбал хувь нийлүүлэгчдийн үр өгөөжийн тодорхойлолт, 103 дугаар тогтоолын хэрэгжилт, Онтре-ийн асуудлыг нэг талдаа болгох гэх мэт. Энэ бол олон талын оролцоотой хүнд асуудал.
УУХҮЯ-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн М.Мэндбаяр: 2021 оны нөөц орсноос хойш ТЭЗҮ-ээ тодотгоод манай зөвлөлд ирүүлсэн. Гэхдээ ТЭЗҮ хэлэлцэхээс өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдал, нөөц хэрхэн өөрчлөгдсөн талаар урьдчилсан дүн шинжилгээ хийгээд хурал хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна гэж үзвэл шинжээчийн баг томилдог.
Шинжээчийн баг ажиллаад ТЭЗҮ хүлээн авах түвшинд хүрсэн бол зөвлөлөөр хэлэлцдэг. Процесс удааширч явсаар байгаад 2024 оны гуравдугаар сарын 1-ний өргөтгөсөн хуралдаанаар ТЭЗҮ-ийг хэлэлцсэн. Хүлээн аваагүй шалтгаан нь Онтре компанийн хоёр тусгай зөвшөөрлийн хоёр тусдаа байгаа нөөцийг нийлж олборлож болох ч түүний эдийн засгийн үр өгөөжийг салгаж хийх ёстой гэсэн.
Мөн санхүүгийн задаргаа тодорхойгүй, хэзээ хувь ашиг хүртэх нь эргэлзээтэй байсан учраас буцаасан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
