Уншиж байна ...

Б.Одбаяр: Био комбинатын гүүрнээс Эмээлт хүртэл барих 12 километр авто зам тусгай зориулалтынх байна

Д.Янжиндулам, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ирэх онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 километр авто зам барихаар болжээ.

Авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хамгийн гол авто замуудын нэг бол Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл 12.5 километр үргэлжлэх тусгай зориулалтын авто зам юм.

Хоёр эгнээ бүхий уг авто замыг барих бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд тухайн ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Тусгай зориулалтын зам гэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай буюу хүнд даацын машин зорчих зориулалттай байна.

Уг авто зам ашиглалтад орсноор богино хугацаанд Хүннү хотыг барьж байгуулах дэд бүтцийн суурь тавигдах давуу талтай гэж тооцоолжээ.