Уншиж байна ...

Луврийн музейд ус алдагдаж, эртний Египетийн тасгийн олон зуун ном гэмтжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Парис хотын Луврийн музейд өнгөрсөн сард ус алдсаны улмаас эртний Египетийн тасгийн олон зуун ном гэмтсэн тухай албаны эх сурвалжууд Ням гарагт мэдээлжээ.

Тус тасаг дэд бүтцээ засварлаж шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг удаан хугацаанд хөөцөлдөөд бүтээгүйн улмаас нийт 400 орчим ховор ном гэмтсэн гэнэ.

Луврийн музейн дэд захирал Франсис Стэйнбок өчигдөр BFM телевизээр ярихдаа эртний Египетийн тасгийн гурван өрөөний нэг усанд автсаныг баталжээ.

“Бид 300-400 бүтээл хохирсныг тогтоосон бөгөөд тооллого үргэлжилж байна” гэж тэр хэлсэн юм.

Гэхдээ гэмтсэн номууд нь Египет судлаачдын бичсэн бүтээлүүд бөгөөд эртний үнэтэй ховор дурсгал биш гэнэ.

Стэйнбок уг асуудлыг олон жилийн өмнөөс мэдэж байснаа хүлээн зөвшөөрч, засварыг 2026 оны есдүгээр сард төлөвлөсөн байсныг мэдээлжээ.

Аравдугаар сарын 19-ний өдөр дөрвөн этгээд Луврийн музейгээс $102 саяын дүнтэй үнэт эдлэлүүдийг дээрэмдсэн хэрэг гарч байв.

Энэ халдлага хүн төрөлхтний түүхийн ховор дурсгалуудыг хадгалдаг Луврийн музейн аюулгүй байдлын асуудал ямар түвшинд байгааг илчилсэн юм.

Арваннэгдүгээр сард тус музейн барилгын бүтцэд эвдрэл гарсны улмаас эртний Грекийн үзмэрүүдийг хадгалдаг Кампана Галерейг хэсэгчлэн хаахад хүрч байв.

Аравдугаар сард Францын аудитын төв байгууллага “Cour des Comptes” нийтэлсэн тайландаа Луврийн музейн захиргаа урлагийн бүтээлүүдэд хэт их мөнгө зарцуулсан нь дэд бүтцээ сайжруулах ажилд хөрөнгө гаргах боломжгүй болгож байгааг анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Reuters