Уншиж байна ...

“Туул-1 коллекторын бохир усны шугамыг 2028 онд угсарч дуусна"

Д.Янжиндулам, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Туул-1” коллекторын бохир усны шугам угсралтын ажлыг өнгөрсөн намраас бондын хөрөнгөөр гүйцэтгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1.6 километр хамгийн өргөн буюу 1,500ф голчтой, бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай шугамыг угсарчээ. Энэ онд хоёр километр шугамыг угсарч дуусгаад, бараа татан авалтыг үргэлжлүүлж, хавраас дахин шугам угсралтын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

УСУГ-аас долоон бригад, 70 гаруй хүнтэйгээр мэргэжлийн түвшинд ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2028 ондоо багтаж Туул 1 коллекторыг ашиглалтад оруулж, Улаанбаатар хотын ус, дулаан хангамжийн асуудлыг давхар шийдэх аж.

Коллектор ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна гэж тооцоолжээ.

Уг коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүснэ гэж нийслэлийн удирдлагууд мэдээлэв.

“Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 километр үргэлжлэх уг шугамыг 18 жилийн хугацаанд энд тэнд тарсан байдалтай угсарсан ч олон жилийн хугацаанд шугам элэгдэж, ашиглалтад хүлээн аваагүй зэргээс үүдэн дахин шинэчлэх шаардлагатай болжээ.