Монголын гоо сайхны салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Health & Beauty Expo 2025 энэ жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй, илүү мэргэжлийн түвшинд арванхоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн энэхүү экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр Японы гоо сайхны тэргүүлэгч шийдлүүдийг Монголын хэрэглэгчдэд 20 гаруй жилийн турш тасралтгүй хүргэж ирсэн Beauty Japan Cosmetics (BJC) дөрөв дэх жилдээ ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон гэдгээрээ онцлог юм.
Beauty Japan Cosmetics сүлжээ дэлгүүр нийт 35 салбартай бөгөөд энэхүү өсөлт хөгжлөө дараагийн түвшинд хүргэн 2025 онд цоо шинэхэн концепц бүхий “Hapico Japanese Drug Store” дэлгүүрийнхээ үүд хаалгыг амжилттай нээсэн юм.
Тус дэлгүүрт гоо сайхан, гэр ахуй, хүнс, нэмэлт бэлдмэл гэхчлэн маш олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдахаас гадна Японы тэргүүлэгч компани болох Mitsubishi корпорацийн чихрийн шижинтэй хүмүүст тусгайлан зориулсан Karada Shift хэмээх нүүрс усыг багасгасан, эрүүл хооллолтын концепцоор бүтээгдсэн хоол хүнсийг албан ёсоор танилцуулснаараа онцлогтой.
“Харин Health & Beauty Expo 2025 арга хэмжээг Нью Саппоро ХХК “Beauty Japan Cosmetics” нь жирийн нэг оролцоо гэж үздэггүй. Харин гадаадын өндөр түвшний үзэсгэлэн, мэргэжлийн арга хэмжээний жишгийг Монголын зах зээлд бүрэн нутагшуулах стратегийн чухал талбар хэмээн үздэг.”
“Манай гол зорилго бол хэрэглэгч бүрд илүү үнэ цэнтэй, илүү сонирхолтой, илүү чанартай туршлагыг хүргэх. Экспод өргөн хүрээтэй оролцсоноор зөвхөн BJC-ийн бус, Монголын гоо сайхны салбарын ирээдүйд бодит хувь нэмэр оруулж байна” хэмээн Нью Саппоро ХХК-ийн захирал, Beauty Japan Cosmetics-ийг үүсгэн байгуулагч Б. Эрдэнэцэцэг онцлон хэлсэн юм.
Beauty Japan Cosmetics-ийн албан ёсны түншлэлийн хүрээнд Японы 20 гаруй үйлдвэрлэгч компанийн төлөөлөл жил бүр Монголд хүрэлцэн ирдэг нь тус экспогийн хамгийн том давуу талын нэг юм. Тэдгээрийн дунд 100 гаруй жилийн түүхтэй компаниас эхлээд Японы инновацын салбарт манлайлж буй шинэ үеийн брэндүүд багсан нь Монголын хэрэглэгчдэд дэлхийн гоо сайхны чиг хандлагыг эх үүсвэрээс нь мэдрэх ховор боломжийг бүрдүүлсэн юм.
Тэдний танилцуулсан чиглэлүүдэд:
Акабако болон батга, нүхжилтийн эсрэг Skin Life бүтээгдэхүүнийг Монголд өргөн хэрэглээний түвшинд таниулж чадсан Beauty Japan Cosmetics-доо бид маш их талархдаг.
Тухайлбал Акабако, Skin Life зэрэг Монголд хамгийн түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг 118 жилийн түүхтэй Гюүнюүсэккэн компанийн гадаад харилцаа хариуцсан захирал Мияазаки Ёшиюүки “Beauty Japan Cosmetics-той бидний хамтын ажиллагаа хэдийн 20 гаруй жил үргэлжилж байна.
Акабако болон батга, нүхжилтийн эсрэг Skin Life бүтээгдэхүүнийг Монголд өргөн хэрэглээний түвшинд таниулж чадсан Beauty Japan Cosmetics-доо бид маш их талархдаг. Жил бүр экспод оролцож, хэрэглэгчдийнхээ халуун дотно хандлага, манай бүтээгдэхүүнд итгэлтэй байгааг харах нь бидний хувьд хамгийн том урам. Манай философи бол хэзээ ч өөрчлөгдөхгүй сайн чанарыг хэрэглэгчдэд хүргэх. 118 жилийн турш өөрчлөгдөөгүй найрлагаа яг үйлдвэрээс гарсан үеийнх нь шинэхэн байдалтай нь Монголын хэрэглэгчдэд хүргэхийг бид зорьдог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Монголын хэрэглэгчид үнэхээр өөртөө итгэлтэй, мөн зөвлөгөөг маш сайн хүлээж авдаг. Бид бүтээгдэхүүндээ ордог бүх орц, ургамлыг өөрсдөө тариалж, өөрсдөө хянадаг тул бүрэн найдвартай хэмээн ам бардам хэлнэ”
Харин 79 жилийн түүхтэй Chifure Corporation-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Михо Чино маш эерэг сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрээр “Монголын хэрэглэгчид үнэхээр өөртөө итгэлтэй, мөн зөвлөгөөг маш сайн хүлээж авдаг. Энэ нь бидний хувьд ажиллахад маш таатай, эрч хүч өгдөг. Chifure-ийн гол онцлог бол боломжийн үнээр маш өндөр үр дүн, чанар өгөх. Бид бүтээгдэхүүндээ ордог бүх орц, ургамлыг өөрсдөө тариалж, өөрсдөө хянадаг тул бүрэн найдвартай хэмээн ам бардам хэлнэ. Бид зах зээлд хүчээр бүтээгдэхүүн гаргадаггүй, зөвхөн хэрэглэгчийн дуу хоолойг сонсож, хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн бүтээдэг” хэмээн онцоллоо.
Chifure брэнд нь өнөөдөр Японд 30 мянга гаруй борлуулалтын цэгтэй бөгөөд хэрэглэгчийн хэрэглээ, хэрэгцээгээр удирдуулан бүтээгдэхүүн хөгжүүлдгээрээ бусдаас ялгардаг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Beauty Japan Cosmetics жил бүр дэлхийн гоо сайхны салбарт хүчтэй нөлөөлөх шинэ үеийн технологийг Монголд хамгийн түрүүнд танилцуулдаг уламжлалт давуу талтай. Эргэн сануулахад 2021 онд тэд үүдэл эсийн найрлагатай бүтээгдэхүүнийг анхлан танилцуулж байсан бол энэ жил гоо сайхны салбарын халуун хэлэлцүүлэг болсон Needle Shot технологийг Монголд анх удаа албан ёсоор нэвтрүүлж байна.
DR. ONCE брэндийн Needle Shot Essence нь нэг шилэндээ нийт 95,000 бичил зүү агуулсан бөгөөд эдгээр бичил зүү нь арьсны дээд давхаргыг гэмтээлгүйгээр гүнд нь нэвтэрч, арьсны үндсэн дөрвөн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх өндөр үр дүнтэй гэдгээрээ онцлог.
“Beauty Japan Cosmetics жил бүр дэлхийн гоо сайхны салбарт хүчтэй нөлөөлөх шинэ үеийн технологийг Монголд хамгийн түрүүнд танилцуулдаг уламжлалт давуу талтай”
Өмнө нь зөвхөн өндөр үнэтэй гоо сайхны эмнэлэгт хийдэг micro needle үйлчилгээг одоо гэрийн нөхцөлд, ердөө ганц эссенцээр хийх боломжтой болсныг Японы мэргэжилтнүүд экспогийн турш дэлгэрэнгүй тайлбарлаж, сургалт семинар хэлбэрээр танилцуулсан аж. Мөн Beauty Japan Cosmetics энэ жил хэрэглэгчдэд зориулсан цогц үйлчилгээний орон зайг бий болгож, Японы мэргэжилтнүүд оролцсон дараах үйлчилгээ, зөвлөгөөг амьд харилцаатайгаар хүргэжээ.
Үүнд:
Утас: 7533-7272
Вэбсайт: beautyjapan.mn
Facebook: www.facebook.com/Beautyjapancosmetics
Instagram: www.instagram.com/bjc.chainstore
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!