Уншиж байна ...

Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр зохион байгуулагдлаа.

Уг барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон долоо даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарлаа.

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Түрүү бөх 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 6 сая төгрөг, шөвгөрсөн хоёр бөх тус бүр 4 сая төгрөгийн шагнал авсан бол Ардчилсан намын дэргэдэх залуусын Зориг ардчиллын хүрээлэнгээс уламжлал болгон олгож буй "Зоригтон" бөхийн шагналыг Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн заан О.Чадалбат хүртэв.

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо