ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ-ийн уулзвараас Интермед эмнэлэг хүртэлх замын засварт өртсөн ногоон байгууламжийг Наадамчдын зам дагуу шилжүүлэн суулгажээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээний Чингисийн өргөн чөлөөний авто зам (Яармаг гүүр-Энхтайваны гүүр буцах эргэлтийн замын өргөтгөл, шинэчлэл) ажлын зураг төслийг Эдийн Засгийн Хөгжлийн Яамны захиалгаар “Дун Мён архитектур төлөөлөгчийн газар” 2023 онд уг зураг төслийг боловсруулж магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулж байжээ.

Тус авто замын трассын дагуу (АПУ ХХК-ийн уулзвараас Интермед эмнэлгийн зүүн булан хүртэлх) байршилд өртсөн ногоон байгууламжийг Наадамчдын авто зам дагуу шилжүүлэн суулгаж, арчилгаа усалгааг өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн байна.

Уг мод шилжүүлэн суулгах ажлыг мэргэжлийн байгууллага болох “Цагаан Уул төгөл” ХХК-аар гүйцэтгүүлсэн талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг