Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн Үндэстний Байгууллаг(НҮБ)-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй.

Харин манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 300 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд элсэн орсноос зургаа нь эмэгтэй алба хаагч байна.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 19 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм Гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.148] 2025/5/29
наад өдөр бүр цэргийн баяр хийж эргүүтэхээ боль. ямар ч улсад ийм юм байхгүй. жижигхээн Монголд байтугай. энэ хэдэн цэргийнхэн бүр лам нараас дор боллоо
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.216] 2025/5/29
Хулхи 5/9 хажууд жинхэнэ тэмдэглэх ёстой баяр
0 | 0 Хариулах