Баянгол дүүрэг, 11, 22, 23, 34-р хорооны нутаг дэвсгэр Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх авто замыг өчигдөр орой хэсэгчлэн хааж, засварлаж эхэлжээ.
Тус зам нь нийт 1.6 километр урт бөгөөд нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хаасан байна.
Энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Замын хөдөлгөөнийг маргааш буюу тавдугаар сарын 29-ний 06:00 цагт нээх хуваарьтай байна.
Харин маргааш 22:00 цагаас нийслэлийн төв зам буюу 11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг хааж, тавдугаар сарын 30-ны 22:00 цагт нээх бол хойд эгнээг тавдугаар сарын 30-ны 22:00 цагаас зургаадугаар сарын 1-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!