Сургууль, цэцэрлэгт төслөөр баригдсан ариун цэврийн байгууламжийг ашиглахгүй, цоожтой байлгадаг зэрэг дутагдал илэрчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 13
IKON.MN
Зураг зураг
БШУЯ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан уулзалт-хэлэлцүүлгийг өчигдөр /2025.05.12/ зохион байгуулжээ.

Тус байнгын хорооноос “Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, өнгөрсөн сард Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж, төслийн явц, үр дүн, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 294 сумын нийт  548 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байгаа. Мөн 72 сумын 196 объектод ариун цэврийн байгууламж барих ажил үргэлжилж байна. Хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулсан аж ахуйн нэгжүүд байгаа тул тэдгээр компаниудад хариуцлага тооцож, гэрээг цуцалж, дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод дахин гүйцэтгэгч шалгаруулахаар болжээ.

Мөн Дэлхийн зөн, "Мобиком" корпорац зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийгдсэн ариун цэврийн байгууламжуудын ашиглалт хангалтгүй, цоожлоод орхисон зэрэг дутагдлууд илэрсэн байна. Иймд зураг төслийн болон барилга угсралтын ажилд шалгарч хамтран ажилласан бүхий л аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээндээ сэтгэл гарган хамтран ажиллаж, гүйцэтгээд хүлээлгэж өгөөд орхих бус ашиглалтын явцад дэмжлэг үзүүлж, ашиглалтыг жигдрүүлж, байнгын ажиллагаатай болох хүртэл анхааран ажиллах хэрэгтэй байгааг ажлын хэсгээс танилцуулжээ.

Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн өнөөдрийн ажлын явцын талаар Боловсролын яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир танилцууллаа. Тэрбээр, төсөл 4 үе шаттай хэрэгжиж буй агаад 294 суманд 795 ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар  нийт 21 аймгийн 80.9 хувьд, 330 сумын 313 буюу 94.8 хувьд төсөл хэрэгжиж байна.

Байнгын ашиглалтад оруулах 202 сумын 548 объект, комисс ажиллахад бэлэн болсон 10 сумын 25 объект, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 72 сумын 196 объект, гэрээ цуцлагдаж байгаа 4 аймгийн 10 сумын 26 объект байна гэх зэргээр төслийн үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн талаар болон хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний ач холбогдлын талаар танилцуулав. Мөн цаашид ариун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх, багш, суралцагчдад чиглэсэн дадал хэвшил олгох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, засвар үйлчилгээ хариуцах сум дундын нэгжийг бий болгох, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тохиолдолд орон тоог нэмэгдүүлэх, гадна нүхэн жорлонг ариутгал хийж буулгах, ашиглагчийн урсгал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/ зардлыг нэмэгдүүлэх, шаардлагатай сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох зэрэг анхаарах асуудлуудыг танилцуулсан юм.

Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер З.Энх-Оргил төсөлд хэрхэн хяналт тавьж ажилласан талаараа илтгэв. Тэрбээр төсөл хэрэгжиж буй аймаг бүрд тулгамдаж буй болон анхаарах асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнүүд нь батлагдсан зураг төсөвгүй хийгдсэн нь хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болж байна. Мөн төсөл арга хэмжээ гэрээний хугацаандаа ашиглалтад ордоггүй, зохиогчийн хяналтын гэрээний дагуу хяналт хэрэгжүүлдэггүй, шийдэл гаргахгүй уддаг талаар танилцуулаад, цаашид төслийг гүйцээн хэрэгжүүлэхийн тулд ажлын тоо хэмжээг магадлалаар баталгаажуулах, батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэх, төсөл арга хэмжээг норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгээгүй, технологийн зөрчил удаа дараа гаргаж байгаа гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, гүйцэтгэгчээс шалтгаалан олон жил удааширсан бол “Хар жагсаалт”-нд бүртгэх, тусгай зөвшөөрөл нь дууссан эсвэл үйл ажиллагаа нь зогссон зохиогчийн эрхийг шилжүүлдэг болох хэрэгтэй байна гэв.

Мөн Боловсролын ерөнхий газрын зөвлөх инженер Г.Цэрмаа, цахилгаан тасарсан тохиолдолд яах вэ, өвлийн улиралд хөлдөх нөхцөл ямар арга хэмжээ авах, цэвэрлэгээг хэрхэн хийх вэ зэрэг бага оврын цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үеийн зөвлөмжийг танилцуулав. Хэлэлцүүлэгт тус төслийн 1, 2, 3, 4 дүгээр ээлжид зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэж буй гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.53] 2025/5/13
угаасаа коммунизмаасаа салаагүй улс аргагүй, МАНин дарга ирхээр ийм гоё гэж харуулах ёстой, тэрнээс хүүхэд юун дээр бааж шээх огтоос хамаагүй.
4 | 0 Хариулах
ИРгэн [103.212.162.171] 2025/5/13
Хүүхдүүдээ оруулахгүй цоожилох юм бол үхсэнээ хийж барьсан юм бэ. Сэтгэцийн асуудалтай хурган дарганцарууд нээрээ гай болж дуусахгүй юм даа.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/13
Энэ тухай хэдэн жилийн өмнө дурдаж байсан даа. Сурагчид сургуулийнхаа 00 ашиглахгүйн тулд сургуулийн үнэгүй хоолноос иддэггүй гэж. 00 нь эсвэл түгжээтэй байдаг, эсвэл бохир, эсвэл цэвэрлэгч нь загнаад байдаг гэдэг. 00-гүй хүн яаж хагас өдөр нэг газар байдаг
6 | 0 Хариулах
Зочин [66.181.183.97] 2025/5/13
Шинэ ОО-г цоожлохгүй бол гадуур нь шээж баагаад заваан болгодог гэсэн!
0 | 7 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/13
Цоожлохын зорилго нь юу вэ ? Сургууль цэцэрлэгийн гол эзэн бол хүүхдүүд. Хүүхдүүд 00 ашиглах боломжгүй байж болохгүй.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2025/5/13
Jinkhene mal garuu ugui yuu!!! Teguul yuugaa khiij mun zarlagdaj bariulsan yum!!!!
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/13
Зураггүй гэж стандард яриад байсан хүмүүс яасан бэ ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.90] 2025/5/13
Эколос гэж хулхи газраар баахан ажиллагаагүй юм хийлгээд ашиглаж болохгшй өнгөрсөн
0 | 0 Хариулах