Зима... зима... зима... дагаад дуулахад бэлэн байна уу? Яруу тунгалаг хоолойтой, Татар гаралтай, Оросын Холбооны Улсын алдарт дуучин Алсу Монголд 2 дахь тоглолтоо хийхээр ирэх нь ээ. "Зимний сон", "Иногда", "Весна", "Небо", "Осень" зэрэг олон гайхалтай хит дуугаар нь бид Алсуг сайн мэддэг.
Үзэсгэлэнт дуучин бүсгүйн бүрэн хэмжээний тоглолтыг 2025 оны тавдугаар сарын 17, 18-нд "АСА АРЕНА"-д "DD Entertainment" зохион байгуулах юм. Өнөөдрийн байдлаар 5-р сарын 17-ны тасалбар дууссан бол 5-р сарын 18-ны тасалбар доорх сувгуудаар худалдаалагдаж байна.
Алсу нэгэн хэвлэлд ярилцлага өгч байхдаа, “Таны хамгийн дурсамжтай тоглолт?” гэсэн асуултад “Амьдралын минь хамгийн дурсамжтай тоглолт бол Монголд хийсэн тоглолт. Одоо ч санаж байна” гэж дэлгэрүүлэн хариулсан аж. Тухайн үед Алсугийн фенүүд түүнийг “Яг л Майкл Жексон” шиг хүлээж авсан байна. Одоо ч фенүүд нь тэр л үеийн дурсамжаараа гайхалтай хүлээн авах нь гарцаагүй.
За, 5-р сарын 17, 18 хурдан болоосой, Алсугаа л хамтдаа үзье, дагаж дуулъя, дурсамжаа сэргээе, бас жаахан доргиё...
“АЛСУ MONGOLIA 2025” тоглолтын талбайн зохион байгуулалтыг та бүхэнд танилцуулъя.
VIP ширээ захиалга 976-80188978 дугаарт холбогдож авна уу.
Moni app татах линк: 📲 moni.mn/download
![]() |
![]() |
![]() |
![]() |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!