Мандал Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүн, Mandal Student төслийн санаачлагч Ш.Гантуяатай ярилцлаа.
- Ажиллангаа, суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг СЭЗИС болон Мандал Санхүүгийн Нэгдэл хамтран хоёр дахь жилдээ зарлаж байгаа талаар сонслоо. Та уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
- Мандал Санхүүгийн Нэгдэл болон СЭЗИС хамтран хэрэгжүүлж буй Ажлын байр, Тэтгэлэгтэй элсэлт нь 3 жилийн хугацаанд Санхүү & Банкны бакалаврын зэргийг авах, үүнтэй зэрэгцүүлээд 3 жилийн ажлын туршлагатай болох боломжтой гэдгээр ихээхэн онцлогтой. Дээрээс нь сургалтын төлбөрийн 100% хүртэлх тэтгэлэг олгоно.
- Цалин өгнө, Тэтгэлэг өгнө, Ажлын туршлага өгнө, ТОП сургуулийн бакалаврын зэрэгтэй болно гээд алдаж боломгүй санагдана.
- Дэлхийн боловсролын салбар аль хэдийнээ "Өөрийн гараар хийж, бүтээх нь суралцах хамгийн сайн арга" гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэхүү хосолмол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санаачилга гаргаж ажилласан СЭЗИС-ийн хамт олондоо талархал илэрхийлье. СЭЗИС нь банк, санхүүгийн салбарын хамгийн сайн мэргэжилтнүүдийг бэлдсээр ирсэн гэдгийг салбарынхан андахгүй мэддэг. Манай хөтөлбөрт хамрагдсанаар оюутан болсон өдрөөс бизнесийн ертөнцөд хөл тавьж борлуулалт, багийн ажиллагаа, бүтээмжтэй байх чадварт давхар суралцана. Сургуулиа төгсөхдөө аль хэдийн 3 жилийн ажлын туршлагатай болж үеийнхнээсээ хол түрүүлэх боломжтой.
Мандал Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбартаа тэргүүлэгч учраас хамгийн чадварлаг санхүүч, мэргэжилтнүүд ажилладаг. Эдгээр лидерүүд маань манай хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад мэргэжлийн болон карьер төлөвлөлт дээр ментор хийгээд явах юм. Ер нь залуу байхад зөв менторыг дагаарай ч гэдэг. Тэгэхээр энэ хөтөлбөрт бас менторшип шингээж өгөх нь зөв гэж үзсэн. Арай өмнө зах зээлд хөл тавьж, алдаж онож үзсэн хүмүүсээс үг сонсоно гэдэг алсдаа их хэрэг болдог зүйл. Үүнийг л дүү нартаа нээж өгөх гээд байгаа юм шүү дээ.
- Эцэст нэг асуулт үлдэж байна. Ямар шалгуураар тус хөтөлбөрт хамрагдах вэ? Бас яаж бүртгүүлэх вэ?
- Мэдээж хэрэг ЭЕШ-ын оноо шаардана. Англи хэл, Математик хоёр дээр 590 оноо авсан байх шаардлагатай. Дүйцүүлсэн оноог мөн хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ нь бидний үндсэн шалгуур биш. Бид ЭЕШ-аас урьтаж суралцагчдаас хандлага, логик сэтгэлгээний тестүүд авахаас гадна ярилцлага хийнэ.
Хөтөлбөрт хамрагдах эрх сурагч бүрд нээлттэй бөгөөд яг өнөөдрөөс бүртгэл эхэлж байна. Дараах линкээр орж бүртгүүлээд эхний шатны логик сэтгэлгээний шалгаруулалтад шууд орох боломжтой. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн сурагчдаас ярилцлага авна. Ярилцлагад тэнцсэн сурагчдын ЭЕШ-ын оноог харгалзан үзэж 100 хүртэлх хувийн тэтгэлэг олгоно.
Бүртгүүлсний дараа имэйлээр цаашдын шалгуурт хэрхэн оролцох тухай удирдамж очно.
Амжилт хүсье!