Монголын эмэгтэй шигшээ баг Тайланд, Энэтхэгийн багтай урьдчилсан шатанд өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны сугалаа өнөөдөр боллоо.

2026 онд Австралид болох тивийн аваргын тэмцээний урьдчилсан шатанд Монголын эмэгтэй шигшээ баг "B" хэсэгт Тайланд, Энэтхэг, Зүүн Тимор, Ирак бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр болов.

2026 оны гуравдугаар сарын 1-нээс 21-нийг дуустал үргэлжлэх тус тэмцээнд 12 баг оролцоно.

Одоогоор зохион байгуулагч Австрали, 2022 оны тивийн аварга БНХАУ, дэд аварга БНСУ болон хүрэл медаль хүртсэн Японы баг эрхээ аваад буй.

"B" хэсгийн тоглолтууд Тайландад болно. Ирэх зургаадугаар сарын 23-наас долдугаар сарын 5-ныг хүртэл хэсгийн тоглолт болох аж.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг