2025 оны элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Элсэлтийн шалгалтыг улс орон даяар 52 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд орон нутагт 23, нийслэлд 29 шалгалтын төв байна.
Шалгуулагч нь /eyesh.eec.mn/ цахим хаягт хандаж бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх юм.
Үүнд:
Тусгай хэрэгцээ шаардлагатай болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээ төвд эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт, өргөдлийг бүртгэлийн хугацаанд гаргах эрхтэй.
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь:
Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/
Түүх - 10:00-11:20
Англи хэл - 14:00-15:20
Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/
Хими – 10:00-11:40
Газарзүй – 13:00-14:20
Нийгэм судлал – 16:30- 17:50
Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/
Биологи – 10:00-11:20
Математик – 14:00-15:40
Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/
Физик – 10:00-11:40
Орос хэл – 13:00- 14:20
Монгол хэл – 16:00-17:20.
Монгол Хэл Бичгийн Шалгалтын/МХБШ/ бүртгэл дууссан бөгөөд шалгалтыг дөрөвдүгээр сарын 18, 19-ний өдөр зохион байгуулна. МХБШ-ын суудлын хуваарийг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зарлана.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!