ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/19-НД НИЙТЛЭГДСЭН
2025 оны Элсэлтийн Шалгалтын ХУВААРЬ
iKon.MN
2025 оны Элсэлтийн Шалгалтын хуваарийг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс танилцууллаа.
Энэ жил 12 дугаар ангиа төгсөх 42,000 гаруй хүүхэд бий. Тэдний 40,000 гаруй нь Элсэлтийн Шалгалт (ЭШ)-д хамрагдах тооцоолол байгааг өмнө нь мэдээлж байсан.
Сурагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг АНХААРУУЛАВ.
Хичээл тус бүрийн шалгалтын хуваарь:
2025.06.18-нд
- Түүх 10:00-11:20
- Англи хэл 14:00-15:20
2025.06.19-нд
- Хими 10:00-11:40
- Газар зүй 13:00-14:20
- Нийгэм судлал 16:30-17:50
2025.06.20-нд
- Биологи 10:00-11:20
- Математик 14:00-15:40
2025.06.21-нд
- Физик 10:00-11:40
- Орос хэл 13:00-14:20
- Монгол хэл 16:00-17:20
Зураг 1: Элсэлтийн Шалгалтын хуваарь
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
Видео 1: Монгол хэл бичгийн шалгалтын тухайд
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
