Уншиж байна ...

БҮТ: Элсэлтийн Шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжилнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өчигдөр эхэлсэн байна.

Бүртгэл хэзээ хүртэл үргэлжлэх талаар Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс тодруулахад "Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 14-н хүртэл үргэлжилнэ. Харин Элсэлтийн Шалгалтынх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэхээр байгаа.

Энэ жил 12 дугаар ангиа төгсөх 42,000 гаруй хүүхэд бий. Тэдний 40,000 гаруй нь ЭШ-д хамрагдах тооцоолол бий. Мөн өмнөх оны 5,000-6,000 төгсөгч ЭШ-д хамрагдана үзвэл энэ жил 45,000-46,000 хүн ЭШ өгөхөөр байна" гэлээ. 

Элсэлтийн болон монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэх холбоос: https://eyesh.eec.mn/