Уншиж байна ...

Монгол Улсын Их Сургуулийн нэрийн маргааныг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэжээ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.

Тодруулбал Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд Монгол Улсын Их Сургууль түүхэн нэрээ баталгаажуулахаар болов.

 

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургуулийн Захиргаа, хүний нөөцийн газар