ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Элэгний хорт хавдар нь хожуу шатанд ортлоо тодорхой шинж тэмдэггүй байдаг тул урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдах хэрэгтэй

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон нийтийн хавдрын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжих зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг хавдрын эсрэг дэлхийн өдөр болгон зарласан байна. 

Энэ өдрийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг "Хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье" нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр эмнэлэгт үйлчлүүлж буй иргэд хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, оношилгооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авав. 


Монгол Улс элэгний хорт хавдраараа дэлхийд тэргүүлдэг. Элэгний хорт хавдар илрэх шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээний талаар УХТЭ-ээс өгсөн мэдээллийг хүргэж байна. 

Элэг гэж ямар эрхтэн бэ? 

Элэг нь хүний биед байрладаг хамгийн том дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд олон чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Элэг нь баруун дээд хэсэгт өрцний дор байрлана. Элэгний гол үүргүүд нь: 

  • Бодисын солилцоог зохицуулах 
  • Хорт бодисыг шүүж, цэвэршүүлэх 
  • Өөх тосны солилцоог зохицуулах 
  • Уураг нийлэгжүүлэх 
  • Витаминыг хадгалах, дэмжих 
  • Цусны бүлэгнэлт, биеийн дулаан зохицуулах 
Элэгний хорт хавдар гэж юу вэ? 

Элэгний хорт хавдар нь элэгний эсүүдээс үүдэлтэй хавдрын төрөл юм. Энэ нь элэгний тодорхой хэсгүүдэд өвчлөл үүсгэж, хорт хавдар үүсэхэд хүргэдэг. Элэгний хорт хавдар нь ихэвчлэн элэгний архаг өвчинтэй холбоотой байдаг. 

 
Илрэх шинж тэмдэг:

Элэгний хорт хавдар нь хожуу шатанд ортлоо тодорхой шинж тэмдэг үзүүлдэггүй тул эхэн үеийн шинж тэмдэг төдийлөн байдаггүй. Зарим тохиолдолд хожуу шатандаа ч хурц байдал үүсгэхгүй байх магадлалтай бөгөөд боломжит шинж тэмдгүүдээс дурдвал: 

  • Хоолны дуршил буурах 
  • Шалтгаангүйгээр турах 
  • Шээсний өнгө тод болох 
  • Арьс загатнах 
  • Цээж хэвлий, нуруу орчмоор өвдөх 
  • Цус бүлэгнэх /ихэвчлэн хөл орчмоор байх бөгөөд улайлган хавагнуулж өвдөлт үүсгэж болно/
  • Шарлах, цөсний ялгаралт ихсэх
  • Сэтгэл гутрах, ядарч сульдах 
  • Бүдэг өнгөтэй тослог ялгадас гаргах 
  • Дотор муухайрах, бөөлжих
Урьдчилан сэргийлэлт: 

Урьдчилан сэргийлэх зориулагдсан нарийн арга байхгүй ч эрсдэлт хүчин зүйлсийг багасгах замаар сэргийлэх боломжтой бөгөөд амьдралын хэв маягтай холбоотой дараах зүйлс дээр анхаарах хэрэгтэй. 

  • Элэгний вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 
  • Элэгний В вирусийн дархлаажуулалтад хамрагдах 
  • Архи, тамхины хэрэглээг зогсоох 
  • Илүүдэд жин болон таргалалттай бол биеийн жинг бууруулах 
  • Хэт боловсруулсан, түргэн хоол идэхээс зайлсхийж, зөв хооллох 
  • Идэвхтэй дасгал, хөдөлгөөн 
  • Архаг суурь өвчлөлтэй бол эмчийн хяналтад байх. 
Оношилгоо: 

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүдээс илэрч байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. 

  • Зорилтот бүлгийн насны хүмүүс тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. 
  • Чихрийн шижинтэй өвчтөнүүд эмчийн хяналтад байх 
  • Цус, биохимийн шинжилгээ 
  • Хавдрын маркерын шинжилгээ 
  • Хэвлий эхо
  • Хэвлийн тодосгогчтой КТГ, Хэвлийн MRI, PET-CT  
Эмчилгээ: 
  • Хорт хавдрын үе шат, байрлал, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч мэс засал эмчилгээг шийддэг. 
  • Мэс засал нь хорт хавдрын эх үүсвэр болсон хэсгийг нь тайрч авах 
  • Хими, Бай эмчилгээ 
  • Хөнгөвчлөх эмчилгээ 
  • Ангиографийн аргаар эмчлэх RFA буюу дулааны аргаар түлэх, TACE буюу хавдрыг тэжээж буй судсыг бөглөх зэрэг эмчилгээг хийдэг. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.182.248] 2025/4/23
Элэгний хавдартай хүн Хавагнаад бна Яах ёстой вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.251] 2025/2/4
манайх ёстой маш хариуцлагагүй юм бна аа Хүмүүсийг биеэ хайрарсангүй гээд байдаг Ч Хүмүүс бол үзүүлдэг л юм бна гол нь элэгний өөхлөлтийг тоохгүй юм Өөхлөлт бна гэж хэлдэг ч хувь хүмүүс т сайн ойлгуулж эмчилдэггүй юмбна Элэгний өөрчлөлтөөс л хатуурал чинь үүсдэг гээд байхад Бас ВД вирусээ тоглохоос өөр юу ч чадахгүй ВВирусын эм гарсан шүү дэ Дэлхийд хэрэглээд байна Манай улс авдаггүй Их үнэтэй юм гээд авахгүй юмаа Жилд хичнээн хүн элэгний өвчнөөр алдаад бна Эмч нар хувийн эмнэлэгтэй түүгээрээ мөнгө олж амьдралаа дээшлүүлдэг өвчтэй хүнээр мөнгө хийдэг Өвчингүй бослого. Гэж яаж бодохов Хүмүүс эрүүлжвэл эмч орлогогүй болно биз дэ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.11] 2025/2/4
МАХ ИДЭЭД АРХИ УУГААД БАЙВАЛ ЦЕРЁОЗ БОЛНОШД
2 | 2 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/2/4
Монголд голдуу b c вирусээс үүсэлтэй цироз бий болдог
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/4
цирроз ганцхан вирусээс болохгүй архи , буруу хооллох эсвэл эд бүгдээрээ эсвэл хэсгээрээ хавсарснаас үүсч болно.
0 | 1 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.185.238] 2025/2/4
Хэн чамд тэгэж хэлж байна😥
0 | 0 Хариулах
Зочин [138.199.21.211] 2025/2/4
ЭХ ЧИНЬ ТЭГЖ БАЙНА МАЛ МИНЬ
0 | 2 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Элэгний Б вирусын эсрэг вакцин хийгүүлэх 2. Жилд нэг удаа ЭХО-д харуулах. Эмчдээ гэдсэээр өвдөөд байна гэж хэл !
0 | 0 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Элэгний өвчлөх хамгийн эхний шат нь өөхжих вирусээ хасвал. Үүнийг Монголд ганцхан ЭХО-н эмч амаараа хэлээд явахаас яг цаасан дүгнэлт дээрээ бичдэггүй нь харамсалтай. Хэрэв сайд нь ЭХО-н эмчийг элэг нь өөхтэй эсэхийг заавал бич гэвэл олон хүн албан ёсны оноштой болно. Албан ёсны оноштой болбол дотрын эмч байна уу хоол ундны зөвлөгөө өгдөг нэг эмч нь өөхтэй элэгтэй хүнийг хоолоор эмчилдэг юм байна. орчин үед гадаадад. Юу идэж уух-г нь маш тодорхой хэлж өгөөд 3 сарын дараа уулзахаар цаг тохирчихдог юм байна. Дахин шинжилгээнд оронд уух ёстой юмаа удэж ууж байгааг эмч нь харчихдаг юм байна. дасгал хөдөлгөөн гэх мэт. Бага зэргийнх нь 3 сарын дотор дарагдаад эргээд элэг нь өөхгүй болдог юм байна. Сахарын өвчтэй хүмүүсийг ч бас элэг нь өөхтэй бол хавсарсан хоол ундны эмчилгээ эхэн шатанд байхад хийдэг юм байна. Ийм зүйл манайд байдаггүй тул явсаар дараагийн шат руу орно... гэж явсаар сүүлдээ цирроз болно. Үүнд ЭМЯ анхаарал хандуулж өвчнийг эхэн үед нь хоол унд зөв хоолоор эмчилж сэргээх !
9 | 0 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/2/4
Донорын хуулиа дахин цэгцлээч. Чинзориг гэж мал донорын хуулийг сэглэсэн
0 | 0 Хариулах