Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Вьетнамын эдийн засгийн төв Хо Чи Мин хот 17 жил хүлээсэн анхны метроны шугамаа нээлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын эдийн засгийн төв Хо Чи Мин хотод Ням гарагт анхны метроны шугам нээгджээ.

Хотын төвөөс эхлээд бараг 20 км урт үргэлжилсэн шугамын 14 өртөө бүрд өчигдөр метрогоор зорчиж үзэхийг хүссэн хүмүүсийн урт дараалал үүссэн байлаа.

Хо Чи Мин хотынхон 17 жил хүлээсний эцэст метротой болж байгаа нь энэ юм.

2007 онд төсөл эхлэхдээ $668 саяар баригдах тооцоо гарч, үүний ихэнхийг Японы засгийн газрын зээлээр бүрдүүлж байжээ.

2012 онд бүтээн байгуулалт эхлэхэд Вьетнамын эрх баригчид таван жилийн дотор дуусгахаар амлаж байв.

Гэвч бүтээн байгуулалтын ажил сунжирсаар нийт $1.7 тэрбумын өртгөөр энэ онд дууссан байна.

Өнгөрсөн хугацаанд есөн сая оршин суугчтай Хо Чи Мин хотын автомашин, мотоциклийн ачаалал хэд дахин нэмэгдэж, түгжрэл, орчны бохирдол ноцтой хэмжээнд хүрээд байв.

Шинэ метроны шугам нь “оршин суугчдын өсөн нэмэгдэж буй зорчих хэрэгцээг хангаж, замын түгжрэл, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах”-ыг хотын дэд дарга Буй Суан Куон хэлсэн үгэндээ онцолжээ.

Бүтээн байгуулалт тоо томшгүй олон саад бэрхшээлийг даван туулсныг тэр бас хүлээн зөвшөөрсөн байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Aljazeera