ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тэдний ТӨСӨӨЛӨЛ...

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

-Азербайжан улсын Баку хотоос iKon.mn сайтын сэтгүүлч П.Сайнжаргал мэдээлж байна-

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлыг (COP 29) Азербайжан улсын Баку хотод арваннэгдүгээр сарын 11-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Энэ удаагийн бага хурал "Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл" сэдвийн хүрээнд үргэлжилж байгаагаар онцлог. 

Тус хуралд улс орнуудын төрийн тэргүүн, салбарын сайд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, энгийн иргэдийн төлөөлөл зэрэг 40,000 гаруй хүн оролцож буй талаар мэдээлэл бий. 

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс нэг зорилгын төлөө санал бодлоо илэрхийлж, ийнхүү гарц шийдлийг хэлэлцэж байна. Тэгвэл COP 29 хуралдаанаас гарах үр дүн ба уур амьсгалын өөрчлөлтийн тухайд тэдний үзэл бодлыг тодруулснаа хүргэе. 

Мөн Монгол орны байгаль орчин, уур амьсгалын талаарх тэдний төсөөлөл ямар байгааг тодрууллаа. 



"Магадгүй дулааны улиралдаа хэт халж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цас хайлж байгаа байх"

Канадын иргэн Сади Декосте "Миний хувьд (COP)-ын хуралд тав дахь удаагаа оролцож байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө байршил үл харгалзан дэлхий даяар мэдрэгдэж байгаа болов уу. Гэхдээ сөрөг нөлөөллийг зүгээр хараад суух бус улс орнууд үүрэг хариуцлагынхаа хүрээнд үүссэн нөхцөл байдалд хамтран хариу арга хэмжээ авах нь зөв алхам болно. 

Эх дэлхийн өмнө тулгарч буй байгаль орчны асуудал, сорилт хүн болгонд хамааралтай. Энэ хүрээнд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын бага хурал жил бүр уламжлал болгон явагдаж буй.

Улс орнууд өөрт тулгамдсан байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор санхүүжилт татдагаараа COP 29-ийн ач холбогдол оршино. Ингэхдээ үүссэн сөрөг нөлөөг хэрхэн багасгах, ямар бодлого хэрэгжүүлж даван туулах зэргээр амбицтай амлалт өгч, шийдлийг танилцуулдаг. 

Тухайлбал хөрсний бохирдол дэлхийн улс орнуудад тулгарч буй бодит бэрхшээл. Тиймээс энэ чиглэлд санхүүжилтээ нэмэгдүүлэх нь нэн тэргүүний ажил.

Монгол оронд ч дээр дурдсан уур амьсгалын асуудал тулгарч байгаа болов уу. Хэдийгээр би очиж үзээгүй ч миний төсөөллөөр өвөлдөө хүйтэн эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам газар нутагтай, ан амьтан, мал сүргээр баялаг нутаг байх.

Магадгүй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цас хайлж, дулааны улиралдаа хэт халалт явагдаж байгаа байх. Үүний үр нөлөө нүүдэлчин малчид, фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүст хамгийн түрүүнд мэдрэгдэж байгаа гэж бодож байна" гэлээ

"Температурын нөлөө, дэлхий дулаарал хэт мэдрэгдэх боллоо"

Уганда улсын иргэн Soshua "Энэхүү хуралд хоёр дахь удаагаа оролцохоор Африкийн Уганда улсаас ирсэн. Өмнө нь Дубайд зохион байгуулагдсан COP-ын хуралд оролцож байсан. 

Үнэнийг хэлэхэд соёлын олон янз байдалтай танилцах, шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоох боломжийг олгодог хурал. Сүүлийн жилүүдэд манай улсад хэт халалт маш их мэдрэгдэж байна. Гэхдээ цөөн хэдэн улсаар хязгаарлагдахгүй дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудал бол температурын нөлөө, дулаарал. Энэ бүхэнд гарц шийдэл хайж, хариу арга хэмжээ авах нь зүйтэй. 

Монголын тухайд яривал Чингис хааны нэр л санаанд бууж байна. Үүнээс өөр мэдээлэл алга. 

Үнэнийг хэлэхэд Монгол ямар цаг ууртай, ямар газар байдгийг сайн мэдэхгүй, очиж үзэж байгаагүй. Бусад орнуудтай л адил уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө мэдрэгдэж байгаа байх" гэлээ. 

"Заримдаа Монгол шиг хүйтэн цаг агаар бидэнд ч хэрэгтэй байдаг"

Индонез улсын иргэн Ластиана Юлиандори "НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хуралд анх удаа оролцож байна. 

Цаг уурын өөрчлөлт нь бүх улс орны өмнө тулгамдаж буй томоохон асуудал. Тэгвэл байгаль, цаг уурын гэнэтийн сорилтод дэлхийн бусад улс хэрхэн хандаж, ямар гарц гаргалгааг эрэлхийлж байгааг мэдэхийг хүссэн учраас оролцохоор Индонез улсаас ирсэн. 

Манай улсын иргэд хувьдаа жижигхэн фермийн аж ахуй эрхлэх нь түгээмэл. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хөдөө аж ахуйн салбарт ихээхэн сөрөг нөлөөллийг үзүүлэх боллоо. Гэвч үүссэн асуудлыг даван туулахад хангалттай нөөц боломж байдаггүй, хязгаарлагдмал. Үүнтэй адилаар Монгол ч бас өөрийн гэсэн сорилт тулгарч буй байх. 

Монголын талаар сайн мэдэх зүйл байхгүй ч цастай, маш хүйтэн цаг агаартай гэдгээр төсөөлөлд бууж байна. Заримдаа ийм хүйтэн уур амьсгал бидэнд ч хэрэгтэй байдаг. Монголчууд байгальтайгаа ойр, тайван орчинд амьдардаг хүмүүс болов уу" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.111] 2024/11/14
Энэ зууны дэлхийн онигоо: утаагүй түлшний үнэр. улсаараа утаагүйг нь мэдэж байгаа мөртлөө үхэр гэдгээ батлаж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.43] 2024/11/13
Европын зовлон дэлхийн зовлон, дэлхийн зовлон Европын зовлон биш. Европчууд Монголоос савраа тат.
3 | 0 Хариулах
WTF [202.126.90.189] 2024/11/13
сайндаа л манай 3, ж-р цахилгаан станцууд шүлс шиг нөлөө дэлхийн дулааралд үзүүлж байгаа биздээ!
3 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [109.73.65.48] 2024/11/13
Уучлаарай, дэлхийн дулаарал хүнд маш сайн.хүн үүнд ямар ч нөлөөгүй.нарны хэлбэлзлээс шалтгаалдаг юм
0 | 0 Хариулах
WTF [202.126.90.189] 2024/11/13
дэлхийн дулаарал Монголоос хамааралгүйгээр явдагаараа явах байх. Манайх энэнд нээх гол дүр болох гээд байх хэрэг байна уу?
6 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [109.73.65.48] 2024/11/13
Трамп: "Энэ хөөрхий тэнэгүүд дэлхийн дулаарал ярьж байна. Дэлхийн дулаарал 355 жилийн дараа далайн түвшин 3 мм-ээр нэмэгдэх хэмжээнд хүрнэ... бид энэ дэмий зүйлд баялгаа зарцуулж байна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.78] 2024/11/13
Халуун орны иргэд Монголд ид хүйтэн үеэр ядаж 7 хоногоор ирж аялж үзэх хэрэгтэй. Тэдэнд маш сонирхолтой туршлага болно. Нисэх буудал дээр дулаан куртикны түрээсийн үйлчилгээ ажлуулмаар юм байна. Тэгвэл Монголын өвлийн аяллын бизнес бас сайжирна. Тэрэлж, Скай ресорт, Хөвсгөл гээд өвөл үзүүлэх юмаа базаах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.126] 2024/11/13
Эцэг дээдэс минь бидэнд асар өргөн уудам, баян нутаг өвлүүлж үлдээсэн билээ. Энэ нутаг далайн түвшнээс дээш өргөгдсөн байдгаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн бага хохиролтой үлдэх, усан галав юүлэхэд тэсээд үлдэх тийм л хосгүй, эрсдэлт хүчин зүйл хамгийн багатай газар нутаг. Монгол эрс тэс уур амьсгалтай, их хүйтэн цаг агаартай тул элдэв төрлийн үхлийн аюулт халдварт өвчин, паразит шимэгч, виурсын халдвар хамгийн бага түвшинд. Гэтэл энэ сайхан улс орныг минь өнгө мөнгөнд сувдаг улс төрч бузрууд зарж идэж, тэрийг нь ард иргэд харсаар мэдсээр байж дахин дахин сонгож, улс орноо тонон дээрэмдэж, худалдаж дуусах нь ээ. Уур амьсгалын өөрчлөлт гэж хөөрцөглөн мөнгө идэх гэсэн зальхай бүлэглэл ч үүслээ.
2 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [109.73.65.48] 2024/11/13
та шинэ сэргэлт буюу тогтвортой хөгжлийн зорилтууд гэж сонсож байвуу?билл гейтс үүнд зориулж 1,27 тэрбум доллар хандивласан байгаа юм.энэ мөнгөний нэг хэсэг нь дижитал үнэмлэх юм.мөн тэрбээр дэлхийн хэвлэл мэдээллийн салбаруудад 319 сая доллар хандивласан байгаа.иймээс энэ сатаануудын жинхэнэ хорлонт санааг монголын ямар ч тв,хэвлэлүүд мэдээлэхгүй гэсэн үг.шинэ хөтөлбөр гэдэг нь 30 он хүртэл дэлхийн зорилтуудын нэр юм.тэдний сайтад 200 сая долларыг дэлхийн дижитал олон нийтийн дэд бүтцийг өргөжүүлэхэд зарцуулна гэж бичжээ.энэ нь улс орнуудын эрүүл мэндийн салбаруудад үүнд гол нь тахал өвчин болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулагдах юм байна.дэлхийн дижитал нийтийн дэд бүтэц:энэхүү бүтцэд төлбөрийн систем,мэдээлэл солилцох систем,иргэний бүртгэлийн мэдээллийн сан гм багтана.Үндсэндээ Очир,Дулмаа,Гочоо...хэн ч бай бүх мэдээлэл чинь сатаануудын гарт очно гэсэн үг.Дэд бүтц
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [109.73.65.48] 2024/11/13
учир нь юу гээч хор найруулж байгааг ойлгоогүй л байгаа 😢 иймээс билл гейтс дижитал үнэмлэхний төлөө үхэн хатан шургуу ажиллаж байна.тэдний шинэ хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн хүн амыг бууруулах,үндэстнүүдийг устгах..нийгэмд технологийн бүрэн дижитал хяналт тавих зэрэг юм.сатаан хүмүүс дэлхийн хүн амыг бууруулахын тулд хоол хүнсний салбар болон эрүүл мэндийн салбарлуу улайран дайрч байгаа билээ.ж:Их британид дэлхийн дулааралтай тэмцэж байгаа гэсэн худал бузар уриан дор үхрүүдийн унгасыг хориж метан хориглогчоор хооллохыг албадах тухай яригдаж байна.Метан хориглогчийг үйлдвэрлэдэг компаниудыг ивээн тэтгэгч нь хэн бэ Билл Гейтс өөрөө шүү дээ.Дэлхийн зорилтуудад 30 он гэхэд нүүрстөрөгчийн хэмжээг 5 сая тонноор буурална гээд байгаа.Энэ нь хүн төрөлхтөн хүнсний ноцтой дутагдалд орно гэсэн үг.Энэ хүнсний дутагдлыг яаж хэн нөхөх билээ гэхээр сатаанууд өөрсдөө шүү дээ.өөр хэн ч биш.Сүү гэхэд тэр чигээрээ хортой бодисоор баялаг сүү байна.Энэ сүүнд 72 төрлийн хорт бодисууд агуулагддаг.Хиймэл
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [109.73.65.48] 2024/11/13
Ковидын вакцинаар хорлож хядсан алан хядагчид сатаанууд чинь л мөн уур амьсгалын өөрчлөлт гэсэн нэртэй жүжгийг дэглээд байгаа! Жүжигчид нь авилгач хар зүрхтэй харалсан дотортой засгийн газрын хэдэн хулгай нар!!хаа газрын новшнууд оролцоод байгаа юм.трамп хулхи заль мэх гэдгийг мэддэг учраас дэмждэггүй юм ☝🏾
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [109.73.65.48] 2024/11/13
Сенатор 🇺🇸 Берни Сандерс уур амьсгалын өөрчлөлтийг "хуурамч" гэдгийг (шууд бусаар) хүлээн зөвшөөрсөн. 👉 “Хэрэв Трамп ялвал дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл дуусна. »
0 | 0 Хариулах
Хятад судлаачдын дүгнэлт [109.73.65.48] 2024/11/13
chinese scientists warn of imminent global cooling the below article was originally posted on the now censored electroverse.net… scientists have found that winters in china have been warming for the past 6,000 years–unrelated to human activity. but now they see the prospect of a sudden and severe bout of global cooling is on the horizon, which poses serious dangers. the paper, led by prominent chinese scientists and which has been published by the online journal of geophysical research, found that winds from arctic siberia have been growing weaker for thousands of years, that the conifer tree line has been retreating north, and that there has been a steady rise in biodiversity in a general warming trend that continues today. increasing temperatures always result in increased biodiversity–agw party members take note: Life loves warmth (and carbon👈Хятадын судлаачдын үзэж байгаагаар дэлхийн хүйтрэл айсуй 🤔 хүнтэй холбоотой өөрчлөгддөг юм биш гэжээ!! Монголын засгийн газрын хэдэн хулгай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.196] 2024/11/13
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэж огтоос худал зүйл, хэрвээ үнэн гэж үзвэл байгаль дэлхий өөрөө өөрийгөө цэвэрлэж буй явц, байгаль дэлхий өөрөө өөрийгөө эрүүлжүүлж буй үзэгдэл, үүнийг таслан зогсоож хэрхэвч болохгүй, утаа их ялгараад тэнд мод цэцэг ургахаа болино гэдэг чинь байгалийн зөв үзэгдэл, үүнийг хориглох гээд тэнд цэцэг ургуулах гэх нь инээдтэй тэнэг хэрэг, мутацид орсон ургамал ногоо ургаж эргээд байгальд хор хөнөөл учруулах нь гарцаагүй
1 | 1 Хариулах
Сатаан судлаач 👹 [109.73.65.48] 2024/11/13
трамп: "Энэ хөөрхий тэнэгүүд дэлхийн дулаарлын тухай ярьж байна... Далай тэнгис 355 жилийн дараа 1/8 инчээр дээшлэх хэмжээнд хүртэл дулаарч байна... Тэгээд энэ хооронд бид баялгаа үүнд зарцуулж байна. тэнэг зүйл."
0 | 2 Хариулах
Сатаан судлаач 👹 [109.73.65.48] 2024/11/13
Наад бузар булай тэнэглэлээ зогсоохыг шаардаж байна!!!
0 | 2 Хариулах
Сатаан судлаач 👹 [109.73.65.48] 2024/11/13
Шинэ сэргэлт, ногоон хөгжил,ногоон зээл,ногоон төсөл, тогтвортой хөгжил, их сэргэлт, алсын хараа... бүгд сатааны хорлонт план 👹.Хүн төрөлхтнийг цөөрүүлж хянахын зэрэгцээ хоол хүнсийг монополь болгох зорилготой ажиллаж байгаа юм.Монголын хулгайч, авилгач хар зүрхтэй харалсан дотортой засгийн газар сатаануудын гарт улсаа хүлээлгэн өгч байгаа нь энэ 🤮 ОДОО МАЛ АЖ АХУЙГ УСТГАЖ ЭХЛЭНЭ.ӨВЧТЭЙ ГЭЭД УСТГААД ЭХЛЭХЭД ГАЙХАХ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ!!!
0 | 2 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.206] 2024/11/13
патрик мур:" Манай агаар мандал, далай, нууруудад СО2 нөхөгдөхийн хэрээр ургамлууд хавар бүр илүү ургаж байдгыг тангараглая. Бидний ялгаруулж буй CO2 молекул бүр агаар мандал, далайгаас гаралтай гэдгийг санаарай. Энэ бол "Уур амьсгалын хямрал" нь хүн төрөлхтний өмнө хийсэн хамгийн том хууран мэхлэлт гэдэгт итгэлтэй байхын тулд мэдэх ёстой зүйл юм."
0 | 1 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.206] 2024/11/13
Greenpeace-ийг үүсгэн байгуулагч, доктор Патрик Мур "Сүүлийн 300 жилийн хугацаанд бид бага зэрэг дулаарсаан. Энэ нь чулуужсан түлш хэрэглэж агаар мандалд CO2 ялгаруулахаас 150 жилийн өмнө эхэлсэн бөгөөд сүүлийн 150 жилд түүний өсөлтийн хурд өөрчлөгдөөгүй. Бид СО2-ыгэкспоненциал хурдаар ялгаруулж эхэлснээс хойш... Энэ нь термометрийг өчүүхэн ч хөдөлгөөгүй. Эндээс бүх хүмүүс хууртагдаж байгаагаа ойлгохын тулд үүнийг мэдэх ёстой."гэжээ!!
0 | 2 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.206] 2024/11/13
жон клаусер, 2022 оны физикийн нобелийн шагналт: "Цаг уурын онцгой байдал байхгүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна" "Энэ нь олон хүнийг бухимдуулж болох ч миний захиас бол манай гараг аюулд орцон юм БИШ. ... агаар мандлын CO2 ба метан нь уур амьсгалд маш бага нөлөө үзүүлдэг.Энэ талаарх засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нь огт хэрэггүй, арилгах ёстой"
0 | 2 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.206] 2024/11/13
2022 оны Физикийн Нобелийн шагналын эзэн Жон Ф.Клаузер “Уур амьсгалын онцгой байдал байхгүй” гэсэн гол мессеж бүхий Клинтелийн Дэлхийн Уур амьсгалын тунхаглалд гарын үсэг зуржээ Клаузер уг тунхаглалд гарын үсэг зурсан хоёр дахь Нобелийн шагналтан бол доктор Ивар Гиавер анхныхнь юм. Дэлхийн цаг уурын тунхаглалд гарын үсэг зурсан эрдэмтэн, мэргэжилтнүүдийн тоо хурдацтай нэмэгдэж, өдгөө 1600 дөхөж байна.Жинхэнэ судлаачид нь дэлхийн дулаарал гэдэг нь элитүүдийн хүмүүсийг хянах цөөрүүлэх зорилготой худлаа заль мэх гэдгийг сануулаад батлаад байна
0 | 2 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.206] 2024/11/13
астрофизикч, геошинжлэгч, сансар судлалын инженер доктор вилли соон уур амьсгалын төөрөгдөлийг задлав: "CO2 бол амьдралын хий ... мөн эдгээр хүмүүс үүнийг дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа хий гэж чөтгөржүүлэхийг хүсч байгаа бөгөөд энэ нь хар салхи ... илүү их бороо, ган гачиг болон бусад бүх зүйлд хүргэдэг гэж утгагүй буруутгаж байна."
0 | 2 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.206] 2024/11/13
Ерөнхийлөгч Трамп "Уур амьсгалын өөрчлөлт" бол "Манай үеийн хамгийн том хууран мэхлэлтүүдийн нэг" бөгөөд Парисын Уур амьсгалын хэлэлцээрийн мөнгө угаах Луйвраас гарах болно гэж удаа дараа мэдэгдсэн.Ингээд гарах болж байна.Жинхэнэ ерөнхийлөгч хүн ийм байдаг юм байна!!Та нарын байж байгаа царайг 🤮
0 | 3 Хариулах