ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Оюунсанаа: Улс орнууд экосистемээ нөхөн сэргээж, байгалиа унаган төрх рүү нь дөхүүлэхийг эн тэргүүнд эрэмбэлж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

- Азербайжан улсын Баку хотоос iKon.mn сайтын сэтгүүлч П.Сайнжаргал мэдээлж байна -

Азербайжан улсад эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 29 дүгээр бага хуралд манай улсын төлөөлөл оролцож байна.  

Тус хуралд улс орнуудын төрийн тэргүүн, салбарын сайд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэд зэрэг нийт 40,000 гаруй хүн оролцож байгаа аж. 

Энэ талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын талуудын тогтолцооны асуудал 1994 оноос хойш эхэлсэн.

Улс орнууд үйлдвэрлэлийн болон бусад төрлийн хүчин зүйлээс шалтгаалах уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахаар амлалт өгч, хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг.

Эх газрын уур амьсгалтай улс орнууд температурын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмхий. Тэр дундаа манай улсын уур амьсгалын температурын өсөлт дэлхийн дунджаас бараг гурав дахин илүү хурдтайгаар өөрчлөгдөж буй онцлогтой.

Сүүлийн 30 гаруй жилд дэлхийн хэмжээнд 10 сая га орчим талбай ой доройтсон гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл Солонгос улсын нутаг дэвсгэртэй дүйцэх талбай доройтож байна гэсэн үг.

Ойн салбарт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг харуулж байгаа юм. Үүний эсрэг маш олон оролдлогуудыг хийж байна. Нэг жишээ нь ногооруулах буюу мод тарьж ургуулах явдал" гэлээ. 

Мөн "Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” тарьж ургуулах ажлыг зохион байгуулж байгаа. 

Үүний ижил Пакистан улс 10 тэрбум мод, Европийн Холбоо гэхэд гурван тэрбум мод, БНХАУ сүүлийн 60 жилийн хугацаанд 70 гаруй тэрбум модыг ургуулж байна. 

Монгол орны 1.6 сая орчим га талбай 30 гаруй жилийн хугацаанд хөнөөлт шавж түймрийн улмаас доройтсон. 

Түүнчлэн манай орон сүүлийн 30 жилийн хугацаанд хөнөөлт шавж болон түймрийн улмаас 1.6 сая га орчим талбай доройтсон. Тиймээс дэлхий нийтээрээ хийж буй нэн тэргүүний ажил доройтсон ойгоо нөхөн сэргээх юм. Ингэхдээ байгальд суурилсан шийдэл буюу байгалийн өгөгдөл бүхий онцлогийг харгалзаж, мод суулгаж, тэлэх байдлаар ойг нөхөн сэргээнэ.

Өмнө нь хэдэн мянган жил мод ургаагүй газарт мод ургуулах нь хүндрэлтэй. Тиймээс одоогийн экосистемийг нөхөн сэргээж, буцаагаад унаган төрх рүү нь дөхүүлэх тухай асуудал нэн тэргүүн эрэмбэлэгдэж байгаа" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.21.117.2] 2024/11/13
манай төрийн тэргүүнүүд бгаа хугацаандаа аль болох идэж хулгайлж болох бүх л аргаа хэрэглэж сүйтгэж хятад гадаадыг шуналтангуудтай нийлж бна
1 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [175.110.115.72] 2024/11/12
МОНГОЛЧУУД БОСОХ,СЭРЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ 🔴
1 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.197] 2024/11/12
трамп: "Энэ хөөрхий тэнэгүүд дэлхийн дулаарлын тухай ярьж байна... Далай тэнгис 355 жилийн дараа 1/8 инчээр дээшлэх хэмжээнд хүртэл дулаарч байна... Тэгээд энэ хооронд бид баялгаа үүнд зарцуулж байна. тэнэг зүйл."
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.197] 2024/11/12
Дэд бүтэц гэдэг нь ард түмнээ хятад загварын шорон амьдралруу чирж оруулж байгаа шүү дээ.Хамаг мэдээллийг чинь тагнаж хянаж чангална!!
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.197] 2024/11/12
Шинэ сэргэлт, ногоон хөгжил,ногоон зээл,ногоон төсөл, тогтвортой хөгжил, их сэргэлт, алсын хараа... бүгд сатааны хорлонт план 👹.Хүн төрөлхтнийг цөөрүүлж хянахын зэрэгцээ хоол хүнсийг монополь болгох зорилготой ажиллаж байгаа юм.Монголын хулгайч, авилгач хар зүрхтэй харалсан дотортой засгийн газар сатаануудын гарт улсаа хүлээлгэн өгч байгаа нь энэ 🤮 ОДОО МАЛ АЖ АХУЙГ УСТГАЖ ЭХЛЭНЭ.ӨВЧТЭЙ ГЭЭД УСТГААД ЭХЛЭХЭД ГАЙХАХ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ!!!
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [79.117.68.123] 2024/11/12
патрик мур:" Манай агаар мандал, далай, нууруудад СО2 нөхөгдөхийн хэрээр ургамлууд хавар бүр илүү ургаж байдгыг тангараглая. Бидний ялгаруулж буй CO2 молекул бүр агаар мандал, далайгаас гаралтай гэдгийг санаарай. Энэ бол "Уур амьсгалын хямрал" нь хүн төрөлхтний өмнө хийсэн хамгийн том хууран мэхлэлт гэдэгт итгэлтэй байхын тулд мэдэх ёстой зүйл юм."
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [79.117.68.123] 2024/11/12
Greenpeace-ийг үүсгэн байгуулагч, доктор Патрик Мур "Сүүлийн 300 жилийн хугацаанд бид бага зэрэг дулаарсаан. Энэ нь чулуужсан түлш хэрэглэж агаар мандалд CO2 ялгаруулахаас 150 жилийн өмнө эхэлсэн бөгөөд сүүлийн 150 жилд түүний өсөлтийн хурд өөрчлөгдөөгүй. Бид СО2-ыгэкспоненциал хурдаар ялгаруулж эхэлснээс хойш... Энэ нь термометрийг өчүүхэн ч хөдөлгөөгүй. Эндээс бүх хүмүүс хууртагдаж байгаагаа ойлгохын тулд үүнийг мэдэх ёстой."гэжээ!!
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [79.117.68.123] 2024/11/12
жон клаусер, 2022 оны физикийн нобелийн шагналт: "Цаг уурын онцгой байдал байхгүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна" "Энэ нь олон хүнийг бухимдуулж болох ч миний захиас бол манай гараг аюулд орцон юм БИШ. ... агаар мандлын CO2 ба метан нь уур амьсгалд маш бага нөлөө үзүүлдэг.Энэ талаарх засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нь огт хэрэггүй, арилгах ёстой"
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [79.117.68.123] 2024/11/12
2022 оны Физикийн Нобелийн шагналын эзэн Жон Ф.Клаузер “Уур амьсгалын онцгой байдал байхгүй” гэсэн гол мессеж бүхий Клинтелийн Дэлхийн Уур амьсгалын тунхаглалд гарын үсэг зуржээ Клаузер уг тунхаглалд гарын үсэг зурсан хоёр дахь Нобелийн шагналтан бол доктор Ивар Гиавер анхныхнь юм. Дэлхийн цаг уурын тунхаглалд гарын үсэг зурсан эрдэмтэн, мэргэжилтнүүдийн тоо хурдацтай нэмэгдэж, өдгөө 1600 дөхөж байна.Жинхэнэ судлаачид нь дэлхийн дулаарал гэдэг нь элитүүдийн хүмүүсийг хянах цөөрүүлэх зорилготой худлаа заль мэх гэдгийг сануулаад батлаад байна
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [79.117.68.123] 2024/11/12
астрофизикч, геошинжлэгч, сансар судлалын инженер доктор вилли соон уур амьсгалын төөрөгдөлийг задлав: "CO2 бол амьдралын хий ... мөн эдгээр хүмүүс үүнийг дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа хий гэж чөтгөржүүлэхийг хүсч байгаа бөгөөд энэ нь хар салхи ... илүү их бороо, ган гачиг болон бусад бүх зүйлд хүргэдэг гэж утгагүй буруутгаж байна."
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [79.117.68.123] 2024/11/12
Ерөнхийлөгч Трамп "Уур амьсгалын өөрчлөлт" бол "Манай үеийн хамгийн том хууран мэхлэлтүүдийн нэг" бөгөөд Парисын Уур амьсгалын хэлэлцээрийн мөнгө угаах Луйвраас гарах болно гэж удаа дараа мэдэгдсэн.Ингээд гарах болж байна.Жинхэнэ ерөнхийлөгч хүн ийм байдаг юм байна!!Та нарын байж байгаа царайг 🤮
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.220] 2024/11/12
Би ч гэсэн нэг иймэрхүү юм яриад гадаадаар зугаалмаар л байна
2 | 0 Хариулах