ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

COP 29: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг $116 орчим тэрбумын санхүүжилтийг өнгөрсөн хугацаанд хөгжиж буй улс орнуудад хуваарилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

-Азербайжан улсын Баку хотоос iKon.mn сайтын сэтгүүлч П.Сайнжаргал мэдээлж байна-

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурал (COP 29) Азербайжан улсын Баку хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэхүү хурлын онцлог нь уур амьсгалын санхүүжилтийн асуудалд голчлон анхаарч, оролцогч талууд буюу НҮБ-ын гишүүн 198 орон цаашид ямар түвшинд хүрч ажиллахаа тодорхойлдог. 

Конвенцын зүгээс 2009 оноос эхэлж яригдсан "Уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх" тэр дундаа хөгжиж буй орнуудад энэ төрлийн санхүүжилтийг өсгөх шаардлагатай гэх олон талт ярианы хүрээнд хэлэлцээрүүд хэрэгжиж байгааг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү ярьж байлаа. 

Тэгвэл Монгол Улсын зүгээс (COP 29) хуралд ямар байр сууринаас оролцож байгаа талаар тэрбээр дараах мэдээллийг нэмж танилцууллаа. 



Дэлхийн удирдагчдын уур амьсгалын тухай дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхлэн хоёр өдөр үргэлжлэх юм. Энэ үеэр дэлхийн удирдагчид улс орныхоо байр суурийг НҮБ-ын индэр дээрээс илэрхийлдэг. 

Монгол Улсын ерөнхийлөгч өнөөдөр “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт ба түүнийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох болон эх орондоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ямар ажил хийж хэрэгжүүлж буй” талаараа байр сууриа илэрхийлэн хуралдаанд оролцож байна. 

Энэхүү талуудын бага хурлаар:

НҮБ-ын суурь конвенцын хуралдаан, Киотогийн протокол, Парисын хэлэлцээрийн талуудын хуралдааныг хийхээс гадна шинжлэх ухаан технологийн хурал болон конвенцын хэрэгжилтийг хангах олон улсын хорооны хуралдаанд олон талт гэрээ хэлэлцээр хийдэг. 

Үүнд Монгол Улсыг төлөөлөн төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, залуучуудын төлөөлөл тодорхой чиглэлийн дагуу оролцож байгаа. 

Өнөөдөр болж буй дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар олон талт хэлэлцээрийн үйл ажиллагаа эрчимжиж байна.

Энэ хуралдаанаар гарах үр дүнг арваннэгдүгээр сарын 22-нд эцсийн байдлаар талууд хүлээн авч, ажлаа дүгнэдэг. 

Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр хурлын онцлог: 

2022 оныг хүртэл уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах хүрээнд хөгжингүй болон хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүжилтийн хэмжээг 100 тэрбум ам.долларт хүргэх амлалтыг авч хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн жилийн тайлангаар 116 орчим тэрбум ам.доллар хуваарилсан байгаа.

Улс орон болгон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд үндэсний хэрэгцээ шаардлагаа тооцоолсон дүнгээ Уур амьсгалын конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, нэгдсэн байдлаар ярилцаж байна. 

Санхүүжилтийн хэмжээг тооцоолбол тэрбумаар бус их наядаар тоологдох ам.доллар улс орнуудад хэрэгтэй юм байна.

Энэ удаагийн COP 29-ийн үр дүнд санхүүжилтийн шинэ зорилгыг батална гэдэгт оролцогч талууд бүрэн итгэлтэй байна. Гэхдээ 14 хоногийн хэлэлцээрийн эцсээр нэгдсэн дүн тодорхой болох нь ойлгомжтой.

Монгол Улс хоёр жил тутам уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлын тайлан гаргадаг. Үүнийгээ өнгөрсөн онд албан ёсоор хүргүүлсэн. 

Манай улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийнхээ хүрээнд 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалтыг авч ажиллаж байгаа.

Улмаар 2050 он хүртэл дэлхийн хэмжээний нийтлэг хандлагын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтыг тавьж байна.

Энэ хүрээнд ирэх оны хоёрдугаар сарыг хүртэл улс орон болгон өөрийн орны үндэсний тодорхойлсон хувь нэмрээ ахиулан баримт бичгийг Уур амьсгалын Нарийн бичгийн дарга нарын конвенцын газарт хүргүүлэх даалгавартай. 

Бид хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах амлалтаа биелүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт гол анхаарлаа хандуулах ёстой.

Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний асуудлыг төлөвлөн хэрэгжилтийн шатанд явж байгаа.

Нөгөө талаас хөдөө аж ахуйгаас ялгарах ялгарлын хэмжээнд онцгойлон анхаарах шаардлага бий. Мөн манай улс газар ашиглалт болон газар ашиглалтын өөрчлөлтийг бууруулах боломжтой. 

Ойн сангаа хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр дасан зохицох үйл ажиллагааны хүрээнд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжийг голчлон анхаарч байгаа.

Дэлхийн дундаж буюу 44 хувь хүртэл хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах амлалтаа биелүүлэх арга хэмжээг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан гаргах ёстой болж буй.

Энэ жил РИО-гийн гурван конвенц буюу

  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц
  • Биологийн олон янз байдлын тухай конвенц
  • Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын хурал давхцаж зохион байгуулагдаж байна.

Өөр хооронд нь салгаж болохгүй тулгуур гурван конвенцын талуудын хурал болж байгаа. Хэрэгжилтийг хангахад нэгдсэн уялдаатай байх шаардлагатайг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.41] 2024/11/13
Манайд хандивласан мөнгө байгаль даа зарцуулагдаагүй удирдагчдын ходоодонд нь л зарцуулагдана даа. Хөрсөндөө буухаас өмнө ...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.191] 2024/11/13
Монголд мөнгө өгөөд хэрэггүйдээ хулгайч ихтэй
1 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [175.110.115.72] 2024/11/12
Та нарын толгойг таслаж байж эх орноо хорлохоо зогсоох бололтой 😡
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [175.110.115.72] 2024/11/12
Ерөнхийлөгч Трамп "Уур амьсгалын өөрчлөлт" бол "Манай үеийн хамгийн том хууран мэхлэлтүүдийн нэг" бөгөөд Парисын Уур амьсгалын хэлэлцээрийн мөнгө угаах Луйвраас гарах болно гэж удаа дараа мэдэгдсэн.Ингээд гарах болж байна.Жинхэнэ ерөнхийлөгч хүн ийм байдаг юм байна!!Та нарын байж байгаа царайг 🤮
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.197] 2024/11/12
астрофизикч, геошинжлэгч, сансар судлалын инженер доктор вилли соон уур амьсгалын төөрөгдөлийг задлав: "CO2 бол амьдралын хий ... мөн эдгээр хүмүүс үүнийг дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа хий гэж чөтгөржүүлэхийг хүсч байгаа бөгөөд энэ нь хар салхи ... илүү их бороо, ган гачиг болон бусад бүх зүйлд хүргэдэг гэж утгагүй буруутгаж байна."
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.197] 2024/11/12
2022 оны Физикийн Нобелийн шагналын эзэн Жон Ф.Клаузер “Уур амьсгалын онцгой байдал байхгүй” гэсэн гол мессеж бүхий Клинтелийн Дэлхийн Уур амьсгалын тунхаглалд гарын үсэг зуржээ Клаузер уг тунхаглалд гарын үсэг зурсан хоёр дахь Нобелийн шагналтан бол доктор Ивар Гиавер анхныхнь юм. Дэлхийн цаг уурын тунхаглалд гарын үсэг зурсан эрдэмтэн, мэргэжилтнүүдийн тоо хурдацтай нэмэгдэж, өдгөө 1600 дөхөж байна.Жинхэнэ судлаачид нь дэлхийн дулаарал гэдэг нь элитүүдийн хүмүүсийг хянах цөөрүүлэх зорилготой худлаа заль мэх гэдгийг сануулаад батлаад байна
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.197] 2024/11/12
жон клаусер, 2022 оны физикийн нобелийн шагналт: "Цаг уурын онцгой байдал байхгүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна" "Энэ нь олон хүнийг бухимдуулж болох ч миний захиас бол манай гараг аюулд орцон юм БИШ. ... агаар мандлын CO2 ба метан нь уур амьсгалд маш бага нөлөө үзүүлдэг.Энэ талаарх засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нь огт хэрэггүй, арилгах ёстой"
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.197] 2024/11/12
Greenpeace-ийг үүсгэн байгуулагч, доктор Патрик Мур "Сүүлийн 300 жилийн хугацаанд бид бага зэрэг дулаарсаан. Энэ нь чулуужсан түлш хэрэглэж агаар мандалд CO2 ялгаруулахаас 150 жилийн өмнө эхэлсэн бөгөөд сүүлийн 150 жилд түүний өсөлтийн хурд өөрчлөгдөөгүй. Бид СО2-ыгэкспоненциал хурдаар ялгаруулж эхэлснээс хойш... Энэ нь термометрийг өчүүхэн ч хөдөлгөөгүй. Эндээс бүх хүмүүс хууртагдаж байгаагаа ойлгохын тулд үүнийг мэдэх ёстой."гэжээ!!
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.197] 2024/11/12
трамп: "Энэ хөөрхий тэнэгүүд дэлхийн дулаарлын тухай ярьж байна... Далай тэнгис 355 жилийн дараа 1/8 инчээр дээшлэх хэмжээнд хүртэл дулаарч байна... Тэгээд энэ хооронд бид баялгаа үүнд зарцуулж байна. тэнэг зүйл."
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.197] 2024/11/12
патрик мур:" Манай агаар мандал, далай, нууруудад СО2 нөхөгдөхийн хэрээр ургамлууд хавар бүр илүү ургаж байдгыг тангараглая. Бидний ялгаруулж буй CO2 молекул бүр агаар мандал, далайгаас гаралтай гэдгийг санаарай. Энэ бол "Уур амьсгалын хямрал" нь хүн төрөлхтний өмнө хийсэн хамгийн том хууран мэхлэлт гэдэгт итгэлтэй байхын тулд мэдэх ёстой зүйл юм."
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.174] 2024/11/12
😰50 хүүхэд сурдаг ангид сурагчид хүчилтөрөгчийн дутагдалд орж, ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарчээ‼️🙏
1 | 0 Хариулах
[202.9.40.188] 2024/11/12
Хөдөөний малчид хотод 3аас 4 өрөө байртай хүүхдүүд нь өвөл идэшээ аваад
1 | 0 Хариулах
үр дүнгүй ажил [192.82.65.180] 2024/11/12
Манай улсын ой модны эзлэх талбай 6 хувь болсон 30 жилийн өмнө 10 хувь байлаа. Учир нь МАА нь өсөлт эсрэгээрээ 15,0 сая- 90,0 сая-д хүрэв. малыг багасгах хэрэгтэй байтал УИх-н гишүүн бүр малчдыг ярьж, тэтгэмж өгч хөөрхийлсөөр байгаад одоо газар нутгийн 75 хувь хүртлэх хэмжээнд цөлжилт /өмнө нь 35 хувьтай/ хүрлээ. мод тариад байгаа боловч модыг нь мал идчихнэ. яг үнэндээ эсрэгээрээ д хийгээд. малчдын байр, машин авсан зээлийн хүү төр ч төлж байх шиг. нөгөө хэд нь төрд хөдөө амьдардаг навсархай гэрээ л үзүүлээд байгаа боловч хотод тансаг амьдардаг хүүхдүүдэдээ хамаг мөнгөө өгч байгаагаа нууна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.54] 2024/11/12
116 тэрбум долларыг ямар ч үр дүнгүй зүйлд үрэн таран хийжээ.
2 | 0 Хариулах