ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үе үеийн эмэгтэй парламентчид чуулна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ онд тохиож буй Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэх хүрээнд “Эмэгтэй парламентчидын чуулган 2024” арга хэмжээг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран зохион байгуулах гэж байна.

“Чингис хаан” үндэсний музейд арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болох тус чуулганы үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэнг дэлгэж, “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчидын оролцоо, манлайлал”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулах юм.  

Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид “Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчидын оролцоо, манлайлал” сэдэвт гурав дахь удаагийн чуулганаараа 1924 оноос хойших парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо, парламентад төлөөллийг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн үр дүн, шинэчлэлийн талаар хэлэлцэнэ.

Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эмэгтэй парламентчидын чуулган 2024” арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хуралд сонгогдсон үе үеийн эмэгтэй гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улс төрчдийн төлөөлөл, аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцох аж. 

“Эмэгтэй парламентчидын чуулган”-ыг 2022, 2023 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөлтэй хамтран  зохион байгуулж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [139.5.217.210] 2024/11/4
Үр дүнгүй хэлбэр төдий арга хэмжээгээр юугаа хийдэг байнаа. Улс орныхоо байж байгаа царайг харчих. Хуралдаад энэ улс хөгждөг бол аль хэдийн хөгжчих байлаа.
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.91.216] 2024/11/3
Ямар зорилготой вэ,? Ач холбогдол нь юу вэ
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.134] 2024/11/3
Үүнээс өөр хийх ажил алга уу? Улсаа идэгсэдийн буюу хулгайчдын их хурал хийх үү?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.220] 2024/11/3
18 тэрбум кино жүжиг үзүүлэх. Номин гэгч нээрээ хаха
3 | 0 Хариулах
болилдоо [59.153.115.98] 2024/11/3
ИХ өрөнд дарагдсан төр хурал чуулган, гадаад аялалаа болиоч.
3 | 0 Хариулах
мгл [104.28.68.90] 2024/11/3
тосов урж,эргуу тэнэгуудиин зугаа болсон энэ цугларалтуудаа болих хэрэгтэй! хэдэн гое уг цээжилж авдаг л ажил
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.66] 2024/11/2
Та нар чаддаг юм бол хүүхдүүдээ модон жорлонгоос салгачихаач.чадахгүйлдээ өөрсдөө л идэж уух гэж цугларч байгаа биз
2 | 0 Хариулах
45 [103.57.94.189] 2024/11/2
Хурал цуглаан, чуулган, хэлэлцүүлэг гээд шал дэмий мөнгө үрсэн ажлууд байнаа
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.17] 2024/11/2
Худлаа үнэн хурал юм зохион байгуулж л нөгөө төсвийн хэдэн төгрөгөө зарлагдсан тайлан хийдэг биз
4 | 0 Хариулах
иргэн [202.9.46.96] 2024/11/2
одоо 1990 оноос хойших үе үеийн дэрэмчид, хулгайчид, эх орноо хорсон сүйтгэгчид, урвагчдын чуулга уулзалт хийх дутаж дээ...................
3 | 0 Хариулах
[202.9.46.153] 2024/11/2
Энэ төрд янз бүрийн хурал чуулган, уулзалт семинар хийх нь хэтэрч байгаа юм биш үү. Арга хэмжээ бүрийн цаана үргүй зарцуулсан мөнгө хөрөнгө хирээс хэтэрч байна. Хаана хурал, чуулганы тоо ихэснэ, тэнд ажлын үзүүлэлт эсрэгээрээ муу байдаг жамтай. Манайд энэ арай л дэндээд байх шиг. Төрийн байгууллагууд нь хурал, уулзалт, чуулганы
8 | 0 Хариулах
Зочин [202.126.88.197] 2024/11/2
Ямар хэрэгтэйн муусайн хог шаарууд
6 | 0 Хариулах
Зочин [62.28.35.174] 2024/11/2
ямар ч үр дүнгүй, хэн ч үл тоох хурал цуглаанаа болиосой
9 | 0 Хариулах
Тэр бум тэнэглэл 💩 [37.157.242.60] 2024/11/2
Энэ тэнэглэлийг бүрмөсөн дуусгавар болгосон цагт л улс,төр гэж яриж болох юм!
7 | 0 Хариулах
Тэр бум тэнэглэл 💩 [37.157.242.60] 2024/11/2
Математик бол эмэгтэйчүүдийн ажил биш!нэрт математикийн салбарт эрчүүд л голлодог.Энэ нь юу хэлээд байгаа юм гэхээр бодох шийдвэр гаргах ажил эмэгтэйчүүдийн ажил биш гэдгийг харуулаад байгаа юм.Эмэгтэй хүн нь мулгуу гэсэн үг биш! Зөвхөн байх ёстой газар нь биш гэсэн үг!Байгалиасаа заяасан өгөгдөл нь улс төр шүүхийн талбар биш.Иймээс заавал эмэгтэйчүүдийг ийшээ хүчээр чихгээд байгаа нь ямар учиртай юм бол гэхээр эмэгтэй хүн нь хөнгөн хийсвэр,буруу шийдвэр гаргахдаа боддоггүй мөн эмэгтэйчүүдийг гэрээс нь гаргаж эр эм хоёуланг нь зарцлах, нийгмийг хүүхэдгүй болгох хорт сатаануудын бодлого юм👹Тэрнээс эмэгтэйчүүдийн төлөө санаа нь зовоод хийгээд байгаа юм биш! Настай эмэгтэйчүүдийн төлөө санаа зовж байсныг харж байвуу?!!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.246] 2024/11/2
Ганди нтр гээд царайлгаас цаашгүй юмнууд л байсан дөа
3 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.119.244] 2024/11/2
ЭНЭ ИХ ХУРАЛ ЧУУЛГА СЕМИНАР БАС Л ЗАРДАЛ ШҮҮ ДЭ. ЗАСГИЙН ГАЗАР ЗАРДАЛАА УЛАМ НЭМСЭЭР ТА БИДНИЙ ТАТВАР ҮР АШИГГҮЙ УРССААР.
11 | 1 Хариулах
Зочин [202.9.40.76] 2024/11/2
Гарах үр дүн 000 мөн олон хурал хийх юмаа.
7 | 0 Хариулах
Зочин [76.36.239.24] 2024/11/2
Zavaan yum
8 | 0 Хариулах
Зочин [66.181.189.185] 2024/11/2
БИДНИЙ ҮЕД ИНГЭЖ ИДДЭГ БАЙЛАА, ТА НАРЫН ҮЕД ЯМАРХУУ БАЙНА ГЭЖ ЧУУЛАХ УУ
11 | 1 Хариулах