Дорнод аймгийн Баяндун сумын нутагт хээрийн түймэр гарчээ.
Энэ талаар ОБЕГ-аас "Дорнод аймгийн Баяндун сумынТ үргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ hээрийн гал түймэр гарсан дуудлага аравдугаар сарын 11-ний 15:01 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийнхан унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймрийн урт 15 км, өргөн 2 км буюу 3,000 га орчим талбай өртөж, шатсан" гэж мэдээллээ.
Намрын улиралд буюу есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу Түймрийн аюултай үе гэж үздэг. Иймд ой хээрт явахдаа гал алдахгүй байхыг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!