Япон улс өөрийн байршил тогтоох системийнхээ хиймэл дагуулын тоог одоо байгаа дөрвөөс 11 болгон өргөтгөх шийдвэр гаргажээ.
Тус улсын систем нь АНУ-ын GPS (Global Positioning System) системийн суурин дээр өргөтгөл байдлаар ажилладаг юм.
2026 он гэхэд долоон ширхэг Michibiki хиймэл дагуул тойрог замд нэмж байрласнаар GPS системээс хамааралгүй, бие даан ажиллах боломжтой болох гэнэ.
Одоо тойрог замд байрладаг дөрвөн Michibiki хиймэл дагуул 2018 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд нэг нь Япон улсын нутаг дэвсгэрийн дээр тогтмол байрладаг.
Ердөө хэдхэн сантиметрийн алдааны нарийвчлалтай ажилладаг Michibiki систем нь Япон улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарч, автомашин, нисгэгчгүй онгоц, тэнгисийн хөлгүүдийг байршлын мэдээллээр хангадаг байна.
Тав дахь хиймэл дагуулыг ирэх оны гуравдугаар сард, дахин хоёрыг 2025 онд хөөргөснөөр нийт долоон хиймэл дагуултай систем бий болох ажээ.
Дараа нь 2030-аад оныг хүртэл дахин дөрвөн хиймэл дагуул нэмснээр аль нэг нь гэмтэхэд тасралтгүй нөхөж ажиллах боломжтой болох юм байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!