Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын хяналт шалгалттай холбоотой мэдээллийг тус комиссын гишүүд хүргэлээ.
Энэ үеэр жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой зохицуулалтын талаарх сэтгүүлчийн асуултад Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир дараах хариултыг өгөв.
Тэрбээр "Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж Засгийн газарт өргөн барьсан байдаг.
Энэ хуулийн төслийг анх боловсруулахад Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх нийт зургаан удаагийн илтгэлд жагсаал цуглаан хийх эрх чөлөөний 30 орчим санал, зөвлөмжийг Засгийн газарт өгсөн байдаг.
Санал зөвлөмжөөс 70 гаруй хувь нь дээрх хуульд тусгагдсан байгаа юм. Онцлох заалтуудын тухайд бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтүүд орсон.
Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бүртгүүлэхдээ:
Одоо хуулийн төсөлд жагсаал цуглааныхаа хэлбэрээс хамаарч 48-72 цагийн дотор цагдаад мэдэгдэл хүргүүлэхээр тусгасан.
Өмнө нь харьяалах шатны Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, зөвшөөрөл авдаг байсан. Харин одоо цагдаад мэдэгдэл хүргүүлж, цагдаа мэдэгдэл бүртгэж, нэг өдрийн дотор хариу өгөхөөр хуульд тусгагдсан.
Цаг үеэс хамаарч иргэд жагсаал цуглаан зохион байгуулдаг. Зохион байгуулалтгүй буюу аяндаа үүссэн цуглааныг хууль бус буюу бүртгүүлээгүй жагсаал цуглаан гэж үздэг байсан. Харин одоо холбогдох хуулийн шинэчилсэн найруулгаар аяндаа үүссэн жагсаал цуглааныг хүлээн зөвшөөрөх зохицуулалтуудыг тусгасан.
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөний асуудлаар олон улсын 48 гэрээ, конвенцод нэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ төдийлөн хангалттай биелүүлэхгүй байна гэдгийг ХЭҮК дүгнэсэн.
Тайван жагсаал цуглаан хийх эрхийн баталгааг
Мөн жагсаал цуглаантай холбоотой мэдээллийг ил тод болгох зохицуулалтууд тусгагдсан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!