Ням гарагийн өглөө Өмнөд Солонгосын баруун өмнөд мужийн Муан хотод осолдсон Jeju Air компанийн онгоцноос ердөө хоёр хүн амьд үлдэж, 179 хүний амь үрэгдээд байгаа.
Тэгвэл амиа алдсан хүмүүсийн 141-ийнх нь цогцсыг урьдчилсан байдлаар таниулаад байгааг тус улсын засгийн газрын төлөөлөгч өнөөдөр өглөө мэдээлжээ.
Цогцсуудыг одоо Муан хотын олон улсын нисэх буудал дотор байгуулсан түр моргт хадгалж байгаа юм.
Бетонон хашаа мөргөж, шатсан онгоцноос бараг бүтэн юм үлдээгүй тул зоригчдын цогцсуудын ихэнх нь танигдахын аргагүй болсон байна.
“Мөрдөн байцаах байгууллагууд задлан шинжилгээ хийж дууссаны дараа цогцсуудыг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн болно. Тэр үед бид ар гэрийнхэнтэй нь холбогдоно” гэж засгийн газрын төлөөлөгч өнөөдөр мэдэгджээ.
Өнөөдрөөс эхлэн Өмнөд Солонгосын бүх том хотууд болон бүх мужууд хохирогчдын дурсгалыг хүндэтгэх, эмгэнэл илэрхийлэх газруудыг олон нийтэд зориулан нээхээр болсон байна.
Гванжу, Өмнөд Жолла мужууд хамгийн олон буюу нийтдээ 157 оршин суугчаа энэ осолд алдсан юм.
Эдгээр мужууд доод тал нь гурван ийм газрыг нээж, Бямба гараг хүртэл үргэлжлэх үндэсний гашуудлын долоо хоногийн турш ажиллуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!