Гадаад Харилцааны Яамнаас энэ онд хэрэгжсэн айлчлалууд, тэдгээрийн ач холбогдол болон хилийн чанадад оршин сууж иргэдийн эрхийг хэрхэн хангаж ажилласан талаараа өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгсөн.
Одоогийн байдлаар дэлхийн 90 гаруй оронд Монгол Улсын 216,000 орчим иргэн оршин сууж байна.
Насны байдлаар нь авч үзвэл
Мөн 216,000 орчим иргэнээс 140,000 орчим нь хууль ёсоор оршин суудаг гэх мэдээллийг тус яамнаас танилцуулав.
2024 оны эцсийн дүн мэдээгээр монголчуудын хамгийн олноороо оршин сууж буй улсууд нь Өмнөд Солонгос, Америк, Австрали зэрэг улс байна.
График, Монголчуудын хамгийн олноороо оршин сууж буй улсууд, 2024 оны эцсээр
ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "ГХЯ нь хилийн чанадад Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлд ажилладаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 44,607 иргэн консулын үйлчилгээ авсан" гэсэн юм.
Түүнчлэн иргэдэд туслах сангаас холбогдох хууль тогтоомжийн дагуу 221,000,000 төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 30 улсад, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад визгүй зорчиж байна. 2024 онд бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Вьетнам, Мальдив, Парагвай улстай тус тус байгуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!