Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Томуу, томуу төст өвчин нь энгийн ханиад биш. Уг өвчнөөс урьдчилж вакцин хийлгүүлэх, маскаа зүүх, гараа тогтмол угаах, дулаан хувцаслаж, хүүхдээ зөв арчлах, амаа зайлах зэргээр сэргийлж болно гэдгийг эмч зөвлөлөө.
10 дугаар сарын сүүл 3 дугаар сарын эхэн үе хүртэл томуу, томуу төст өвчний улирал үргэлжилдэг аж. Уг өвчин дараах байдлаар хүндэрдгийг эмч сануулав.
10-12 дугаар сард 10-14 насныхан маш богино хугацаанд уушгины хатгалгаагаар хүндэрч эмнэлэгт хандсан байна. Томуугийн үед маш өндөр халуурч, халуун нь удаан буудаг аж.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хамгийн гол зүйл нь эцэг эх, асран хамгаалагчид маскаа зүүх, гэртээ орж ирээд гараа угааж, хоолойгоо зайлах хэрэгтэйг эмч зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|