Уншиж байна ...
Зураг
Зураг

Г.Ууганбаатар: Ирэх онд зуслангийн үйл ажиллагаа, хүүхэд үрчлэх асуудлыг анхаарч хянан шалгана

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын хяналт шалгалттай холбоотой мэдээллийг тус комиссын гишүүд хүргэлээ. 

Энэ үеэр ирэх 2025 онд хүүхдийн эрхийн чиглэлд анхаарч ажиллах талаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар хэлсэн юм. 



Үргэлжлүүлэн тэрбээр "Энэ онд хүүхдийн эрхтэй холбоотой нийт 122 хяналт шалгалт хийсэн. Хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж болзошгүй объект нь сургууль, цэцэрлэг болж байна.

2025 онд ХЭҮК

  • Хүүхдийн зуслан
  • Хагас, бүтэн өнчин хүүхдийн үрчлэлтийн асуудлыг төлөвлөгөөндөө тусган үйл ажиллагаагаа явуулна.

Мөн хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаатай холбоотой судалгааг хийх ажил төлөвлөгөөнд туссан" гэлээ. 

Алслагдсан баг, суманд амьдарч байгаа иргэдэд чанартай эм, тариа хүрч байгаа эсэх тухай сэтгүүлчийн асуултад ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хариуллаа. 



Энэ талаар тэрбээр "Эм ханган нийлүүлдэг байгууллагуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийг татах, зэрэгцүүлэн авахыг үүрэг болгосон талаараа салбарын сайдын зүгээс хэлж байсан. 

Хугацаа дууссан, алслагдмал орон нутагт хүртээмжгүй гэх асуудал гарахгүйгээр 2024 оны хагасаас эхлээд зохицуулалт хийсэн гэх тайлбарыг өгч байгаа юм. Үүнд бид эргээд байнгын хяналт тавьж байх ёстой.

Эмийн хүртээмжийг дахин анхаарч мониторинг хийх ёстой" гэв.