ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг буюу толгой өвдсөн, халуурсан бол гэр бүл, хамт олныхоо шинэ жилд оролцохгүй байх хэрэгтэй"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Өнөөдрийн байдлаар нийт вирусийн 30-35 хувийг томуугийн вирус эзэлж байгаатай холбоотойгоор таваас дээш насны хүүхдүүд, насанд хүрэгчид, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн хүндрэл нэмэгдэж байгаа аж. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 30 хувиар буурсан бол насанд хүрэгчдийн өвчлөл ихэсжээ. 

ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр "Томуугийн вирус нь Ковид-19 вирустэй адил хүний дархлааны системээс зайлсхийж, богино хугацаанд хүндрэл өгөх чадвартай. Богино хугацаанд халуурч хатгаа болдог. Хавсарсан өвчтэй хүмүүсийн хүндрэл ихэсдэг. Мөн зүрх болон бусад булчингуудыг үрэвсүүлдэг. Тархи, зүрхний харвалт өгөх эрсдэл нэмэгддэг. 

Шинэ жилийн баярыг гэр бүлээрээ өргөн тэмдэглэж буй энэ үед халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй. Томуу, томуу төст өвчний эхний шинж тэмдэг буюу толгой өвдсөн, халуурсан бол гэр бүл, хамт олныхоо шинэ жилд оролцохгүй байх хэрэгтэй. 

Манай улсын олон жилийн дундаж үзүүлэлтээс харахад шинэ жилийн дараах нэг болон хоёрдугаар долоо хоногт буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр хүртэл томуугийн өвчлөл эрс ихэсдэг нь шинэ жилийн үеэр халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй байгаатай холбоотой. 

Томуугийн вирус жил болгон мутацад орж, дархлаанаас зайлсхийх чадвар нь нэмэгдэж байдаг" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💩 [103.57.94.97] 2024/12/31
Beijing is Collapsing; China's ‘Human Interstitial Pneumonia Virus’ Hits Shocking 43% Mortality
0 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/12/30
Эрт хэлэхгүй дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.146] 2024/12/30
Хотын удирдлагаас " Мөнгөн шөнө" арга хэмжээг болиулахыг шаардах хэрэгтэй. Олон хүн оролцуулахын тулд автобусаар үнэгүй үйлчлэх юм байх. Эмч нар анхааруулсаар байхад заавал шөнө дөлөөр нийтийг хамарсан цэнгүүн явуулах гээд байгаа нь ямар учиртай юм?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.159] 2024/12/30
Petka nar shine jil duussanii daraa heleh ym
0 | 0 Хариулах
Dorj [66.181.161.88] 2024/12/30
Оролцохгүй бдаг гарууд тун цөөн
0 | 0 Хариулах