Уншиж байна ...
Зураг
Зураг

МАЛ ТООЛЛОГО: Адуу, үхрийн тоогоор Архангай, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдсоныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Малын тоо өмнөх оноос 7 сая толгойгоор буюу 10.9 хувиар буурсан байна.

Малын тоог төрлөөр нь авч үзвэл:

  • Адуу 4.7 сая болж 3.1 хувиар буурсан,
  • Үхэр 5.1 сая болж 5.2 хувиар буурсан,
  • Тэмээ 480.6 мянга болж 1.4 хувиар өссөн,
  • Хонь 24.5 сая болж 16.7 хувиар буурсан,
  • Ямаа 22.9 сая болж 6.9 хувиар буурсан байна.

2024 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт:

  • Хонь 42.5 хувь,
  • Ямаа 39.8 хувь,
  • Үхэр 8.8 хувь,
  • Адуу 8.1 хувь,
  • Тэмээ 0.8 хувийг тус, тус эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:

  • Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал,
  • Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал,
  • Төв аймаг 4.2 сая толгой мал,
  • Архангай аймаг 4.1 сая толгой мал,
  • Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулсан байна.
2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.
зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо