Уншиж байна ...
Зураг
Зураг

Ч.Батболд: Нэгдүгээр сарын 6-наас зарим замын уулзварт өөрчлөлт оруулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Нарны гүүрний уулзварын замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Замын Цагдаагийн Газар (ЗЦА)-ын дэд дарга, хурандаа Ч.Батболд "Манай улсад өнөөдрийн байдлаар 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 804,000 нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэлтэй. Өдөрт дунджаар 400,000 - 500,000 орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэсэн тооцоо бий.

Улаанбаатар хотод өглөө 07:00-09:00 цаг, орой 16:00-21:00 цаг хүртэл замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. 

Хан-Уул дүүргийн 3-р хороо буюу бидний нэрлэдгээр Механик тээврийн сургуулийн хойд талын уулзварт оргил цагаар хамгийн их ачаалал ирдэг. Тиймээс иргэдээс ирсэн санал гомдлын дагуу уг уулзварт хөдөлгөөний зохицуулалт хийхээр боллоо.

Механик тээврийн сургуулийн уулзварын хойд талаас цагт дунджаар 2,351 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг.

Эдгээрээс 1,328 буюу 56.5 хувь нь зүүн болон буцаж эргэх үйлдэл хийдэг. Уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн 50-иас дээш хувь нь буцаж эргэх болон зүүн эргэх үйлдэл хийж байгаа нь замын хөдөлгөөний урсгалд их нөлөөлдөг. 

Алтай хотхоны уулзвараар дамжиж Хан-Уул дүүргээс төв рүү чиглэсэн хөдөлгөөн өглөө хамгийн их нэмэгддэг бол орой төвөөс Хан-Уул дүүрэг рүү зорих замын хөдөлгөөн ачаалал нэмэгддэг. Ирэх сарын 6-наас мөрдөх энэ өөрчлөлтийн дагуу бэлтгэл ажил хангагдсан" гэж онцлов.

Алтай хотхоны уулзварын ачаалал нь бусад өргөн чөлөө, замын хөдөлгөөний гарцтай шууд хамааралтай байдаг аж.

Үүнтэй холбогдуулан хөдөлгөөний зохицуулалт хийж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. 

Тодруулбал

  • Цагаан хаалганы уулзварын хойд талаас буцаж эргэх хөдөлгөөнийг хязгаарлана.
  • Механик тээврийн сургуулийн хойд талаас буцаж эргэх болон зүүн эргэхийг хориглосон.
  • Ингэснээр Алтай хотхоноос гарч ирсэн тээврийн хэрэгсэл зүүн эргээд Туушингийн уулзвараар дамжаад хойшоо World Wine-ийн уулзвараар ертөнцийн зүгээр зүүн эргэж Нарны зам руу нэвтрээд хотын төв рүү зорчих боломжтой.
    зураг
     
    зураг
     
    зураг
     

     

Уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ. Үүнд 

  • Механик тээврийн сургуулийн уулзварын нэвтрүүлэх чадвар 20%
  • Сөүлийн гудамж, Өгөөжийн уулзвар 9%
  • Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвар 10% нэмэгдэнэ.

Мөн Нарны хорооллын урд Дунд голын гудамжны хоёр гүүр болон Нарны гүүрний зүүн урд уулзвараас UG Arena-гийн уулзвар хүртэлх зорчих хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

зураг
 

Нийтийн тээврийн Ч:61 ТЭЦ 3 - Офицеруудын ордон чиглэлд өөрчлөлт орж дунд голын замаас Механик тээврийн уулзвараар эгц нэвтрүүлэхээр маршрутыг төлөвлөсөн. 

Ийм өөрчлөлт оруулснаар Алтай хотхон, Нарны хороолол доторх хөдөлгөөнд өөрчлөлт орохгүй.