12 дугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 8-ныг хүртэлх цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас:
- Арванхоёрдугаар сарын 30-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
- Арванхоёрдугаар сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- 2025 оны нэгдүгээр сарын 1-нд Хэнтийн уулархаг нутгаар,
- Нэгдүгээр сарын 3-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Арванхоёрдугаар сарын 31-нд нутгийн зарим газраар, 2025 оны нэгдүгээр сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -26...-31 градус,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -19....-24 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус,
- бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 31-нээс 2025 оны нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө цас, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
- Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр 2025 оны нэгдүгээр сарын 1-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
- Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!