Монгол Улсын Хөгжлийн банкны нэгэн шинэ түүхийг хамтдаа бичилцэж, бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм харилцагчид Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярыг мэндийг дэвшүүлье.
Улиран одож буй 2024 онд Монгол Улсын Хөгжлийн банкны хамт олон бид засаглалаа сайжруулж, бодлого, зорилго, зорилтоо тодорхойлох, хууль эрх зүйн орчныхоо шинэчлэлийн үндэс суурийг тавихын төлөө хичээн чармайж ажиллалаа.
Төрөөс Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан бодлогын институтийн хувьд хараат бус, олон тулгуурт өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгох, экспортын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг Та бүхэндээ санал болгохоор зорин ажиллаж байна.
Угтан золгож буй 2025 он бидний хамтын зорилго биеллээ олсон, үндэсний хөгжлийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн, амжилт бүтээлээр дүүрэн жил байхын ерөөлийг дэвшүүлье.
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!