Уншиж байна ...

"Big show бол энэ жилийн хамгийн сүүлчийн задгай шоу"

М.Батчимэг, ikon.mn
6 цаг 57 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Татар, Мөнхийн Рэп, Флаш, Noname, 4 Зүг хамтлагуудын "Big Show" тоглолтын талаар уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тоглолт маргааш буюу есдүгээр сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 

16:00 цагт Төв цэнгэлдэхийн хаалга нээгдэнэ, 17:00 цагаас DJ сэт тоглоно, 17:30 цагаас урилгаар оролцож буй уран бүтээлчид дуулна, 19:30-аас гол уран бүтээлчид дуулж эхлэх ба тоглолт 23:30 цаг хүртэл үргэлжлэх юм байна. 

Энэ тоглолт бол хамтлагуудын хамтарсан тоглолт биш. Таван хамтлагийн таван тусдаа тоглолт юм. Дотроо холилдохгүй дараалж нэг хамтлаг 10-15 дуу дуулна гэдгийг тоглолтыг зохион байгуулагчид онцлов. Тодруулбал хамтлагууд дараах дарааллаар дуулах юм байна.

  1. Флаш хамтлагийн "Хайрлах хүсэл" тоглолт 
  2. Мөнхийн Рэп хамтлагийн тоглолт 
  3. Noname "Үдшээр" тоглолт 
  4. 4 Зүг хамтлагийн "Тайлагнал" тоглолт 
  5. Татар хамтлагийн "Хайрыг хүндэл" тоглолт

Урилгаар Vandebo, Batuh, Digital, Icetop, S&I, D45, Бундын тамга, Маралжингоо зэрэг хамтлаг, уран бүтээлчид оролцох аж. 

Тоглолтыг жилийн өмнөөс төлөвлөсөн байсан. Өөр тоглолттой давхцаж байгаа нь том асуудал биш. Хамтлагуудын дунд ямар ч асуудал үүсээгүй. "Big show" бол энэ жилийн хамгийн сүүлчийн задгай шоу байна гэдгийг хамтлагийн төлөөллүүд онцолж байв.

Зураг
3 | 15 цаг