Уншиж байна ...

БАЙРШИЛ: Энэ долоо хоногт засвар хийгдэх таван зам

Б.Манлай
Өчигдөр 12 цаг 02 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд нийт 5.3 километр авто замыг шинэчилнэ. 

  1. Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 17-ны 23:00 цагт хааж шинэчилж байна. Тус авто замыг 9 дүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.
  2. Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.
  3. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  4. "Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  5. Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС