18:13 2024/07/05
Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг хуралдаанд оролцсон 104 гишүүний 103-ынх нь саналаар дэмжлээ.
Нэг гишүүн татгалзсан нь Ч.Лодойсамбуу байв.
16:44 2024/07/05
Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Сонгуулиар МАН-ын зүгээр хамгийн хүчтэй явуулсан мессэж нь авлигатай тэмцэнэ гэж байсан. Анх Авлигатай тэмцэх газрыг тодорхойгүй байгуулсан бол 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэлд очсон.
Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэг, соён гэгээрүүлэх чиг үүрэг нь парламентын хяналтын хамгийн чухал чиг үүрэг байдаг.
Мөрдөн шалгах болон соён гэгээрүүлэх чиг үүрэг нэг байгууллагад давхцаж олгогдож болдоггүй. Гэтэл нэг байгууллагад энэ чиг үүргийг өгснөөр мөрдөн шалгасан нотлох баримтаа шүүх рүү зөөх биш хэвлэл рүү мэдээ гаргаж намнадаг болчихсон.
Тиймээс мөрдөн шалгах болон соён гэгээрүүлэх чиг үүргийг салгах ёстой. Соён гэгээрүүлэх чиг үүрэг нь Төрийн албаны зөвлөлд байгаа. Тиймээс энэ чиг үүргийг парламент руу чиглүүлж төрийн албаны зөвлөлд шинэтгэл хийх үйл явцад битгий саад болоорой гэж хэлье.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 1990 онд ардчилсан хувьсгал гарахад иргэд маш сайхан итгэл найдвартай урагшилсан. С.Зориг “Эхлээд улс орны, дараа нь намын, тэгээд хувь хүний эрх ашиг байна” гэж хэлж байсан. Гэтэл эсрэгээрээ болсон. Хувийн эрх ашгийн төлөө намаа ашигладаг болсон. С.Зоригийн хөшөөг Д.Сүхбаатарын талбайтайгаа худалдах хүртлээ дампуурлаа.
Авлигатай тэмцэх тэмцлээсээ ухрахгүй. Х.Тэмүүжин орж ирснээр энэ тэмцэлд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаа. Бараг 50-иас дээш хувь нь шинэчлэгдсэн парламентын залуучууд ярьж байсан зүйлдээ үнэнч байж, Засгийн газар, Ерөнхий сайдад дэм болоосой гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Төр нийгмийн хооронд үл итгэлцэл үүсгэсэн зүйл бол төрийн алба. Төрийн албаны нөөцийн ашиглалт 38-хан хувьтай байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны шалгалт өгсөн гурван хүн тутмын хоёр нь ажилд орж чадаагүй байна.
Мөн 2016 онд ес байсан нам өнөөдөр 16 болж нэмэгдсэн байна. Агентлагийн тоо 39, төрийн албан хаагчдын тоо 226 мянга болсон байна.
Ерөнхий сайдын хувьд төрийн албыг цомхон болгоход ямар бодлого барьж ажиллах вэ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бид үнэт зүйл юу байх вэ гэдэг дээрээ тулгуурлаж, түүнийг ямар хөтөлбөрөөр хэрэгжүүлэх вэ, гуравдугаарт ямар бүтцээр хийх вэ, дөрөвдүгээрт хэнээр хийлгэх вэ гэдгээ тодорхой болгож явах ёстой.
Төрийн байгууллагын өнөөдрийн бүтэц 1990-ээд оны эхэн үеийн бүтэцтэй дийлэнх нь адил байгаа. Шинэ парламент бүрдсэн учир төрийн албаны бүтцийг шинэ 30 жилд тохируулж реформ хийх юм сан гэж бодож байгаа.
Одоо бол асуудлыг дундаа орхидог. Жишээ нь, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэхэд сайд нь аль нэг салбараа бариад явчихдаг. Бүх асуудлыг эрхэлсэн сайдтай байдаг. Энэ тохиолдолд төрийн албаны данхар бүтэц 30 орчим хувиар буурна. Агентлагийн тоо багасах болно.
Үнэнийг нь л хэлье дэд сайд бол сайд нь ч юм хийлгэдэггүй, Төрийн нарийн бичиг нь ч юм хийлгэдэггүй дундын бүтэц. Яг үнэндээ юу ч шийдэж чаддаггүй. Тэгэхээр энэ бүтцийг яаж юм хийдэг, төсөвтэй болгох уу, бодох л асуудал. Тэгэхээр эрх мэдэл бүхэн хяналттай, бүх хүний ачаалал жигд байх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сөрөг хүчний үүргээ биелүүлээд явна. Өнгөрсөн илүүдэд эрх баригчид олон хулгай хийсэн. Тэр хулгай хийсэн нөхөд хулгайлсан мөнгөнийхөө хусмын авч гарч ирсэн зарим нөхөр бий. Манай нам хулгай хийсэн нөхдөөс сард нэгийг нь явуулах амлалт өгч гарч ирсэн. Үүнийгээ биелүүлнэ.
Мөн малчдын зээлийг тэглүүлэхийн төлөө ажиллана.
Ардчилсан Нам хамтарсан засагт орох асуудал яригдаж байгаа. Үүнийг дүрмийн дагуу хийх ёстой.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Ярьсан хэлсэн зүйлүүд хоёр үзүүртэй. Нэг нүүрний доор хоёр амьдрахгүй байвал маш сайн. Нэг ярихдаа нэг зүйл, ахиад ярихдаа өөр зүйл. Гоё сайхан зүйл ярьчхаад дарга болох гээд яваад байвал бид нар ч эргэлзэнэ. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ хяналт, тэнцлийг хангах нь зүйтэй гэж л хийсэн. Одоо та нар маань байр сууриа нэгтгэх нь улсын эрх ашигт хэрэгтэй байна. Та бол хувь гишүүн биш УИХ-ын дэд дарга. Нам чинь яг ямар байр суурьтай байгаа юм бэ. Та нар маань өөр, өөр юм яриад байвал их төвөгтэй нөхцөл байдал үүсгэнэ.
Том агуулгаараа сонгогч бүрийн саналыг хүндэтгэж үзэх ёстой юм.
15:43 2024/07/05
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
Дөнгөж сая хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!